Т.Баярхүү: “Цар тахлын нөхцөл байдлын улмаас 19 аймгийн 176 сум тодорхой хязгаарлалт тогтоосон”

Улсын Онцгой комисс өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Эрүүл мэндийн яамнаас хөл хорио тогтоох санал оруулаагүй бөгөөд нөхцөл байдлыг үнэлэн зарим үйлчилгээг хязгаарлах санал гаргасан. Иймд мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн бялдаржуулах төв буюу фитнес, саун, бассейны үйл ажиллагааг зургаадугаар сарын 25-наас эхлэн 10 хоногийн хугацаанд зогсоож байна. Мөн ресторан, кафе, кофе шопыг заалаар үйлчлэхийг хязгаарласан хугацааг 10 хоногоор сунгалаа.

Хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаагүй. Одоогоор 19 аймгийн 176 суманд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой хязгаарлалтуудыг тогтоосон байгаа тул орон нутгийг зорих гэж буй иргэд очих газрынхаа онцгой комиссоос мэдээлэл, зөвлөмжийг авах шаардлагатайг зөвлөж байна” гэв.

+ There are no comments

Add yours