УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөж байна.
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд камерын хяналтгүй орчинд нийт 60 мянган камер суурилуулах хэрэгтэй гэсэн судалгааг гаргажээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат: ” Бид нар чинь одоо ямар нийгэм рүү яваад байна вэ. Таны хийж буй ажил эргэлзээ төрүүлж байна. Камерууд нь тал нь ажиллахаа больчхоод дахиад хэдэн зуун саяар камер авч тавих нь л дээ. Өмнөх камераа ажиллуулж чадаагүй байж дараагийнхаа хийнэ гэж ярих юм. Иргэдийг дарангуйлах, байнга хянах тал руугаа л ороод байна. Өөр өчнөөн амин чухал асуудлууд байна.
1864 гэж Жорж Орвеллийн ном байдаг тэр номыг уншсан уу, Х.Нямбаатар та. Тэр номон дээр бол бүгдийг л хянах гэдэг, хянадаг, иргэдийг хамгаалах, хууль журмыг сахиулах биш дарангуйлах, шантаажлах маягтай ажилладаг тухай гардаг юм” гэв.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
