Ж.Сүхбаатар: Иргэдийн итгэл эмзэг байгаа үед хувь хүний халдашгүй байдлын баталгааг тодорхой болгож өгөх хэрэгтэй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөж байна.

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд камерын хяналтгүй орчинд нийт 60 мянган камер суурилуулах хэрэгтэй гэсэн судалгааг гаргажээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: “Төр оршин байгаа гол утга нь иргэдийн эрхийг хамгаалах. Манай нийгмийн гол зорилт бол эрх зүйт төрийг төлөвшүүлэх явдал, эрхийг хамгаалах. Камержуулалт гэдэг бол зөв. Гэтэл иргэдийн зүгээс камержуулалтад итгэх итгэл алдагдаж байна. Цагдаагийн энгэрийн камерын бичлэгт ямар зохицуулалт хийдэг вэ. Камержуулалтыг хүмүүс дэмжинэ гэхдээ хувь хүний халдашгүй байдалд халдах магадлал бий. Бид цагдан хяналттай нийгмийг бий болгочих аюул байна, иргэдийн итгэл эмзэг байна. Иргэдийн итгэл эмзэг байгаа үед хувь хүний халдашгүй байдлын баталгаагаа тодорхой болгож өгөх хэрэгтэй. Цагдаагийн энгэрийн камерыг хүссэн үед асаадаг аль эсвэл хүссэн үед унтраадаг байж болохгүй. Нэг бол байнга асаалттай байлгах хэрэгтэй” гэлээ.

+ There are no comments

Add yours