УОК: Орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг тавдугаар сарын 22 хүртэл нээхгүй

УОК-оос тавдугаар сарын наймны 06:00 цагаас эхлэн хөл хориог сулруулахтай холбоотой мэдээлэл хийж байна.

Орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг тавдугаар сарын 22-ны хүртэл нээхгүй гэж Шадар сайд С.Амарсайхан мэдээлэв.

Өнгөрсөн долоо хоногт тавдугаар сарын 5-наас эхлэн вакциныхаа хоёр тунд хамрагдан 14 хоног болсон иргэд вакциныхаа гэрчилгээг үзүүлэн орон нутагт зорчих талаар саналыг гарган хэлэлцэж байсан. Гэвч орон нутагт дархлаажуулалт эхэлсэн энэ үед эрсдэл үүсэх нөхцөл байгаа тул тавдугаар сарын 22-ныг хүртэл орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээхгүй байхаар шийдвэрлэжээ.

Харин тавдугаар сарын 22-ноос хойш вакцины бүрэн тундаа хамрагдсан иргэдийн вакцины гэрчилгээнд үндэслэн зорчуулах асуудлыг хэлэлцэнэ гэв.

+ There are no comments

Add yours