С.Эрдэнийн материалыг СЕХ хүлээн авчээ

СЕХ АН-аас зөвхөн нэг л нэр дэвшигчийн материалыг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэхээ мэдэгдсэн билээ. СЕХ 00:00 цагаас өмнө дотооддоо тохироод нэг нэр дэвшигчийнхээ материалыг өгөх шаардлага тависан бөгөөд үүнийг эсэргүүцсэн О.Цогтгэрэл даргатай АН-аас нэр дэвшигч Н.Алтанхуяг төв талбай дээр АН-ын бүлгийн зарим гишүүдтэй хамт өлсгөлөн зарлаж байгаа билээ.

Тэгвэл СЕХ албан ёсоор М.Тулгат даргатай АН-ын нэр дэвшигч С.Эрдэнийн материалыг СЕХ хүлээн авсан гэдгийг АН-аас мэдэгдлээ.

Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “АН-аас хуульд заасан баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан бичиг баримтын бүрдлийг хангасан гэж үзээд бидний материалыг хүлээж авсан. Улмаар СЕХ бүртгэх эсэх шийдвэрээ гаргана” гэв. 

1 Comment

Add yours
  1. 1
    Anonymous

    Эрдэнэ гуай чаддаг юм бол Хүүкийг ялаад ерөнхийлөгч болчих чадахгүй бол чацга царайлаад монголоос зайлаарай???

+ Leave a Comment