Тариалан эрхлэлтийг дэмжих санг, Мал хамгаалах сантай нэгтгэн, үйл ажиллагааг нь өргөтгөж, Хөдөө аж ахуйг дэмжих сан (ХААДС) болгон ажиллуулсаар жил болж байна. Үүнийгээ дагаад тус санг хоёр дэд захиралтай байхаар шийдвэрлэсэн билээ.
-Сангийн дэд захирал Н.Алтанзагас өрөөндөө архидалт зохион байгуулжээ-
Тэгвэл ХААДС-гийн дэд захирлууд болох Н.Алтанзагас, М.Цэрэндорж нар, Санхүү бүртгэл, хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Бат-Эрдэнэ, Хууль, эрсдэл, өрийн удирдлагын газрын дарга Б.Энхбаяр, Амартүвшин, Хоролбат тэргүүтэй албан тушаалтнуудтайгаа нийлж өнгөрсөн даваа гарагт ажлын байрандаа архиджээ. Цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага өнгөрсөн даваа гаргийн 20.00 цагийн үед ирсэн гэнэ. Дуудлагын дагуу хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид Хан-Уул дүүргийн III хорооны нутагт оршдог дээрх сангийн байранд очиход бүх алба хаагч нь маш хурдан тарж явцгаасан байсан гэнэ. Тиймээс мэдээллийн мөрөөр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дээрх албан тушаалтнуудыг өчигдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсээс дуудаж, мэдүүлэг тайлбар авч эхэлжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Шалгалт дөнгөж эхэлж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж хомс. Ямартай ч Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгч нэр бүхий албан тушаалтнуудыг дуудаж дуудаж, тайлбар мэдүүлэг авч эхэлсэн” хэмээн мэдээлэл өгсөн юм.
Баттай эх сурвалжуудын мэдээлснээр ХААДС-гийн дэд захирал Н.Алтанзагасын өрөөнд дээрх хүмүүс нийлж архидан, улмаар хэрүүл маргаандаа тулж, нударга зөрүүлэх үед нэг ажилтан нь цагдаагийнханд дуудлага өгсөн аж. Чухам юунаас болж хэрүүл, зодоондоо тулсан нь одоогоор тодорхойгүй ч дотоод зөрчлөөсөө болж ийм байдалд хүрсэн гэнэ.
Харьяалах агентлагийнх нь албан тушаалтнууд ажлын байрандаа архидаж зодолсонтой холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуйн сайд тушаал гаргаж нэр бүхий хүмүүсийг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Тэрбээр ХААДС-гийн захирал Н.Төмөрхүүг хамгийн түрүүнд чөлөөлж, оронд нь үүрэг гүйцэтгэгч томилж буйгаа мэдэгдсэн юм. Түүнчлэн ажлын байрандаа архи уусан алба хаагчдыг чөлөөлөх, албан тушаал бууруулах зэрэг сахилгын шийтгэл ногдуулахаар болсон аж. Төрийн байгууллагын албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс ажлын байранд архидан согтуурах, тамхи татвал ажлаас нь чөлөөлөх тухай шийдвэр 2018 оны наймдугаар сард Засгийн газрын хурлаас гаргаж байсан. Ажлын байрандаа архидсан ХААДС-гийн дэд захирлууд, бусад албан тушаалтныг эл шийдвэрт үндэслэн чөлөөлөх юм байна.
эх сурвалж: livetv.mn

More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
