АНУ-ын Цахиурын хөндий дэх дэлхийн шилдэг компаниудын монгол мэргэжилтнүүд Цахим хөгжил хариуцсан сайдын дэргэд технологийн зөвлөл байгуулан, нэгдэн ажиллахаар боллоо.
“Google”-ийн ахлах инженер, “SalesForce”-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал, Стэнфордын их сургуулийн Бизнесийн сургуулийн захирал, “Microsoft”-ын инженер, “Мета” буюу Фэйсбүүкийн систем хөгжүүлэгчид, “Оракл”, “Амазон”-ы Mонгол мэргэжилтнүүд тэргүүтэй залуус тус зөвлөлийг бүрдүүлж байна.
ЦХХХ-ны сайд Н.Учрал Цахиурын хөндийд цахиур хагалсан, дэлхийн шилдэг компаниудын монгол захирал, инженерүүдийн өндөр ур чадвар, өргөн мэдлэг туршлагыг эх орных нь хөгжилд зориулах болсноо Сан-Францискогийн их сургуульд нэгдүгээр сарын 30-нд болсон “Инженерүүдийн уулзалт”-ын үеэр танилцуусан юм.
Цахиурын хөндий дэлхийн мэдээллийн технологийн эдийн засгийн 40 хувийг дангаар эзэлж, нэгэн дор 7000 гаруй компани өрсөлдөж, илүү ухаалаг ирээдүй, илүү өөдрөг маргаашийг бүтээж байна. Мэдээллийн технологийн дэлхийн хөгжлийн төв цэг болсон Цахиурын хөндийд 350 орчим монгол инженер залуус шилдэг компаниудад шалгаран ажиллахаас гадна гарааны бизнес үүсгэж багаараа өрсөлдөж байна.
Мөн Цахиурын хөндийд дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүхий таван монгол компанийг танилцуулж, Төв азийн улс онуудын “Silk Road Hub” – д элсүүлэх ажил энэ айлчлалын хүрээнд шийдвэрлэгдэхээр хүлээгдэж байна.

More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
