Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 11:40 цагаас эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд одон, медаль гардуулна.

Цар тахлын үед цаг наргүй ажиллаж буй эрүүл мэндийн салбарынхан төрийн дээд одон медаль хүртэх бөгөөд энэ хүндтэй эрхмүүдийн дунд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны даргаар ажиллаж байсан халдвар судлаач эмч А.Амбасэлмаад Монгол Улсын Гавьяат эмч цол олгохоор болжээ.

Мөн эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, сувилагчдыг Ерөнхийлөгч төрийн өндөр дээд одон, медалиар шагнах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Маргаашнаас сурагчдын зуны амралт эхэлнэ
Next post Дээд шүүх: Ц.Амгаланбаатар нарын хэргийг хянаж байна