Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газрын мэргэжилтэн М.Чулуун-Эрдэнэ мэдээлэл өгч байна.
Тэрээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газрын дарга нарын ашиг сонирхлын зөрчлийн талаар хөндөж, ХНХЯ-ны гадаа мэдээлэл хийж буй юм.
Тэрээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боломжийг дарга нар нь хулгайлж байна. 150 сая төгрөгөөр хуучин машин авсан. Тэргэнцэртэй хүн суугаад явах боломжтой 2015 онд үйлдвэрлэсэн Монголд 2019 онд орж ирсэн Старекс машиныг 150 сая төгрөгөөр авсан. Төсвийн мөнгийг үр ашиггүй зарсан. Зам засварын үйлчилгээ эрхэлдэг байгууллага энэ машиныг нийлүүлсэн. Мөн Соната 8 машиныг 100 сая төгрөгөөр авсан. Энэ талаар шилэн дансанд мэдээлэл нь орсон.
Халуун хэмжигчийг 500 мянган төгрөгөөр авч, төсвийн мөнгө үрж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан вебсайт хийнэ гэсэн нэрийдлээр 35 сая төгрөгийг зарцуулсан. Гэтэл тэр сайтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ашиглах боломжгүй. Мөн хуучин машиныг 150 сая төгрөгөөр авсан.
ХНХ-ын сайд энэ асуудлыг шийдэж, эдгээр албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэнэ гэж итгэж байна. Монголоос өөр газар ийм бусармаг үйл явдал байхгүй байх. Би гурван чиглэлд хандаад хариу өгөөгүй учраас өнөөдөр мэдээлэл хийж байна” гэв.
ХНХ-ын Ажлын хэсгийн нишүүн Г.Мөнхгэрэл иргэн М.Чулуун-Эрдэнэд хариу тайлбар өгөхөөр гарч ирэв. Тэрээр,
Бид иргэний гаргасан гомдлын дагуу судалгаа хийсэн. Түүний өгсөн зарим мэдээллийн дагуу хуулийн процесс явагдаж байна. Нэг ширхэг халуун хэмжигчийг 500 мянган төгрөгөөр авсан зөрчил илэрсэн.
Соната автомашиныг худалдан авсан талаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Иргэнд дүгнэлтийг танилцуулна гэлээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
