Сонгуулиа хойшлуулья, цөөхөн монголчууд чинь коронад нэрвэгдэж дууслаа. Өдөр бүхэн л энэ өвчний оноштой Монгол хүний амь эндэж байгаа мэдээлэл олон тоонд /хоёроос дээш олон тоонд хамаарагдана/ яригдаж байна. Хамгийн харамсалтай нь энэ өвчнөөр бүх насны хүмүүс өвчилж, архаг хууч өвчтэй хүмүүс эмчилгээ авч амжихгүй нас барж байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад энэ өвчнөөр өвчилсөн нь батлагдсан тохиолдол 44.820 хүн байгаагийн 804 нь сүүлийн 24 цагийн дотор илрээд буй. Өвчилсөн хүмүүсээс 31.373 хүн эдгэрсэнээс 1389 нь сүүлийн 24 цагт хэмээн бүртгэгдэж. Корона өвчний улмаас нас барсан 162 хүний 12 нь бусад шалтгаантай байгаагаас гадна 24 цагийн дотор хоёр хүн нас бараад байгаа тухай Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэлдээ өчигдөр тодотгов.
Эндээс харахад энэхүү халдварт тахал өвчний аюул занал багасах яагаа ч үгүй байна гэсэн үг. Гэтэл дөнгөж эхэлж байхад машид сүржин хандаж, багагүй хөрөнгө зарцуулсан ажлууд өнөөдөр тухайн үеийн удирдах шатанд ажиллаж байсан хэсэг бусаг хүмүүсийн тоглоом болж өнгөрсөн нь харамсалтай. Гаднаа сүржин, дотроо даржин зохион байгуулалтын улмаас өнөөдөр халдварт цар тахлын гамшиг Монгол Улсад зүй бодитоор нүүрлэсэн, гуравхан сая хүн амтай атлаа өдрийн нас баралт хоёроос буухгүй байгаа нь өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан удирдлагын багийнханы дүр эсгэсэн сүржигнэлээс үүдэлтэй гэхэд хэтрүүлсэн болохгүй.
Нөгөө талаар аливаа асуудалд эхэлсэн даруй маш сүржин хандаад хэсэг хугацааны дараа сонирхол болгоомжлол нь буучихдаг энэ байдал өнөөдрийн энэ их харамсалтай нөхцөл байдлын дагавар болчихоод байх шиг. Гэтэл эрх мэдэл, албан тушаалын төлөө өөрсдийгөө мартан зүтгэдэг НАМ малгайн доор тэлчлэгчдийн хувьд цар тахлын аюул огт хамаагүй мэт аашилж байгаа нь харамсалтай.
Өнөөдөр Монгол Улсын асуудал хөлөө жийлцэж, хөнжлөө булаалдсан хэдэн бүлэглэлийн асуудал биш юм. Харин өөрсдийн буруугүй атлаа өрөөлийн хөлд чирэгдэн амиа алдаж байгаа жирийн иргэд, өдрөөс өдөрт амьжиргааны нөхцөл байдал нь буурч, амьдрахад хүнд болж байгаа дундаж, дундажаас доош орлоготой иргэд, өрхийн нөхцөл байдал болоод байна. Албан тушаал эрх мэдэлтэй хүмүүс нь намаар хуваагдаж нэг хэсэг нь хорио цээрийн дэглэмд хамааралгүй мэт авирлан орон нутгаар дуртай үедээ хэсүүлчлэн уулзалт зохион байгуулж, эд зүйлс тарааж таахалзаж, нөгөө хэсэг нь улс төрийн нөхцөл байдлаа “чамлан” урвалзаж төв талбай дээрээ дах нөмрөөд хэвтчихдэг ийм улс орон гэж Монголоос өөр хаана ч байхгүй байх. Энэ утгаараа хэт их ардчиллыг хэдхэн бүлэглэл хуваан хүртэж, хөөрхий ард түмэн нь модон хашаанаасаа ч гарах эрхгүй хөл хоригдон гэдэс гуринхалж амьдрах нь тэгээд шударга ёс л лав биш гэж бодож буй учир хэсэгхэн хүмүүст эрх мэдэл олгодог СОНГУУЛЬ-ийг хойшлуулья. Эрх мэдэлтнүүдэд эрх ашиг амь наснаас илүү хэрэгтэй шиг иргэд олон нийтэд сонгууль хэрэггүй. Монголчуудад эрүүл орчинд өөрийнхөө эрхээр амьдрах л хамгийн чухал байна. Сонгуулийг хойшлуулья!!!!!!
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
