Ц.Оюунгэрэл АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр материалаа өгчээ

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж, намынхаа Дотоод сонгуулийн хороонд нэр дэвшигчийн материалаа өнөөдөр өглөө.

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд долоон гишүүн нэр дэвшихээр бүртгүүлээд байгаа бөгөөд тавдугаар сарын 2-ны өдөр болох АН-ын Их хурлаар гишүүдийнхээ дунд дотоод явуулж, сөрөг хүчнээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэг дэвшигч тодрох юм.

АН-аас нэрээ дэвшүүлсэн гишүүд:

Р.Амаржаргал
Ц.Оюунгэрэл
Н.Алтанхуяг
Д.Ганбат /УИХ-ын гишүүн/
С.Ганбаатар /УИХ-ын гишүүн/
Х.Тэмүүжин
Л.Гүндалай

+ There are no comments

Add yours