АН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөх гишүүдийн бүртгэл үргэлжилж байна.
Нэр дэвшигч Л.Гүндалай: Надад С.Эрдэнэ даргын гарын үсэгтэй намын батлах бий. Еэвэн хувааж буй шиг нам хуваагдана гэж байхгүй. Дээрээ л хэдэн хүн хоёр нам байгуулаад байгаа юм. Түүнээс шинэ нам бий болоогүй. Дунд шатны гишүүд АН-даа хэвээрээ л байна. Намын гишүүд хуваагдаагүй. Ц.Туваан тэргүүтэй 50-60 хүн л үймүүлээд байна. Энэ бол цаг уурын үзэгдэл. Ц.Туваан одоогийн ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхийн тулд зохион байгуулалтад орсон. Би “Ард түмнээ хайрлая” намын бичиг баримтыг эхнэртээ өгөөгүй, шилжүүлээгүй. Энэ нам УИХ-д суудалгүй. Иймд энэ намыг хэн авсан нь тийм ч чухал биш. Харин улс орны асуудал илүү чухал тул жижиг асуудал ярихгүй байцгаая.
АН М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн хоёр даргатай болсон. Иймд нэр дэвшигчид нь тус тусдаа нэрээ дэвшүүлэн, өргөдлөө өгч байна. М.Тулгат даргатай АН-аас УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл, О.Цогтгэрэл даргатай АН-ын сонгуулийн дотоод хороонд Д.Ганбат, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Х.Тэмүүжин нар өрсөлдөнө.
АН-ын нэр дэвшигчээ тодруулах сунгаа маргааш эхэлнэ.
More Stories
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
“АЛДАРТ ЭХ” ОДОНТОЙ 33 АЖИЛТАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар, Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын албанаас “Алдарт эх” одонтой 33 ажилтандаа хүндэтгэл...
ICAO-ААС БОЛОВСРУУЛСАН 2026–2050 ОНЫ СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас боловсруулсан 2026–2050 оны Стратегийн төлөвлөгөө энэ оноос хэрэгжиж эхлэн дэлхийн иргэний нисэхийн салбарын урт...
