Засгийн газраас Монгол Улсын иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг олгохоор болсон.Энэхүү шийдвэрийн хүрээнд өчигдөр 1 сая 196 мянган хүүхдийн данс руу гүйлгээ хийгдсэн бол өнөөдөр 1 сая 651 мянга орчим иргэдийн 300 мянган төгрөгийн гүйлгээ ebarimt.mn болон ekhalamj.mn-д бүртгэлтэй данс уруу шилжүүлэхэд бэлэн болсон тухай Сангийн яамнаас мэдээллээ. Эдгээр иргэдийн мөнгийг өнөөдөртөө багтан шилжүүлэх юм байна.
Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга М.Батхуяг “Хүүхдийн мөнгө авдаг хүүхдүүдэд 300 мянган төгрөгийг олгосон. Нийт 1,196,578 хүүхдэд олгосон. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд болон Сангийн сайд нар Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж байгаа бөгөөд НХХЯ-наас иргэдийн бүртгэлийг өгч байна” гэв.
Харин ebarimt системд бүртгэл үүсгээгүй иргэд ebarimt.mn-д бүртгүүлэн дансаа оруулснаар төрөөс олгож байгаа дэмжлэгийг авах боломжтой юм байна. Шинээр бүртгэл хийлгэсэн иргэд гурван хоногийн дараа бүртгэл нь баталгаажиж, мөнгөө авах боломжтой бөгөөд банк, төрийн байгууллагад очих шаардлагагүй юм байна.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
