Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газарт зарлиг хүргүүлсэн талаараа УИХ-ын чуулганы танхимд мэдээллээ.
Тэрбээр Ерөнхийлөгчийн хувиар Засгийн газарт хандаж нэн даруй сөрөг нэхэмжлэл гаргах холбогдох арга хэмжээ авах чиглэл өгөх тухай зарлигыг хүргүүлсэн гэдгээ хэлсэн юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга “Дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улс Лондонгийн арбитрт сөрөг нэхэмжлэл гаргах хугацаа болно. Оюу толгой компанийн нэхэмжлэлээр Лондонгийн олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татан дуудсан маргаанд дөрөвдүгээр сарын 30-нд багтаан Монгол Улсын Засгийн газар хариу няцаалт хийх, байр сууриа илэрхийлэх хуваарь тов гарсан мэдээллийг Ерөнхийлөгчийн ажлын албаны төлөөлөл долоо хоногийн өмнө авсан.
Маргааны хүрээнд Монгол Улсын Засгийн газар хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч дэлхийн шилдэгт тооцогдох зөвлөх байгууллага нь Оюу толгойн гэрээг тойрсон авлигын шинжтэй, онц ноцтой үйл баримтууд дэлхийн зургаан орны шүүхэд явагдаж буй баримтаар илэрч тогтоогдсон, гэрээ байгуулахад шүдарга бус арга хэрэглэсэн явдлыг арбитрын шүүхэд сөргүүлэн тавих замаар Монгол орон өөрсдийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээн эдлэх боломжтой гэх агуулгаар сөрөг нэхэмжлэл гаргахыг удаа дараа зөвлөмжөөр ирүүлсээр байжээ.
Өөрөөр хэлбэл, манай улс сөрөг нэхэмжлэл гаргаснаар хөрөнгө оруулагч талтай харилцан ашигтай, нээлттэй хамтран ажиллах түүхэн бололцоог олоод буй онцгой цаг үе тохиосон байна” гэсэн юм.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
