Л.Оюун-Эрдэнэ: Айл өрхүүдийг GPS-ийн кодтой болгох хэрэгтэй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Бүх машинуудын бүртгэлийг цахимжуулах хэрэгтэй. Төрийн алба хаагчид бүгд машинаар ирж байгааг зохицуулж автобусаар татан авалт хийдэг байх хэрэгтэй. GPS нэвтрүүлж түргэн тусламж, цагдаагийн ажлыг хөнгөвчлөн хэрэгтэй. Айл, өрхүүдийг GPS-ийн кодтой болгомоор байна” гэв.

Нийтийн тээврийн парк шинэчлэлт, түгжрэлийг бууруулах тухай 30 хоногийн дотор шийдэл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар оруулахыг Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

+ There are no comments

Add yours