Л.Энх-Амгалан: Арван сая төгрөгөөс дээш төлбөртэй 12 ЕБС-д хувьсах зардал олгоогүй

Л.Энх-Амгалан: Өнөөдрийн байдлаар манай улсад хувийн хэвшлийн 167 дунд сургуульд 48.300 суралцагч сурч байна. Нийслэлд 128 сургуульд 40.200 хүүхэд сурч байна. 

Арваас дээш сая төгрөгийн сургалтын төлбөртэй 12 ЕБС-д КОВИД-19-ийн тухай хууль болон түр журмын заалтыг үндэслэн хувьсах зардлыг нь олгоогүй.

Харин арван саяас доош төлбөртэй сургуулиудад хувьсах зардлыг олгохдоо гурван нөхцөл тохирсон.

  1. Теле, цахим хичээлийн ирцийн ирцийн гүйцэтгэлийг хянана. 
  1. Сургалтын үйл ажиллагаа тасралтгүй зохион байгуулсан тайланг нь авах
  1. ЕБС-ийн хувьд сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн байдлыг үндэслэж хувьсах зардлыг олгосон.

Төрөөс үзүүлж байгаа хөнгөлөлттэй холбоотойгоор сургуулиудын зардалд нөлөө үзүүлсэн байсан. Тухайлбал, нэг сурагчид оногдох хөнгөлөлт нь 100-300 мянган төгрөг болж байна. Тиймээс сургуулиудыг төлбөрийн хөнгөлөлт үзүүлээрэй гэсэн” гэв.

+ There are no comments

Add yours