Ардчилсан намын дотоод сонгуулийн хороо юу хийгээд байна вэ, ажлаа хийгээч ээ !!!!
Нөгөөдөр болох сонгуулийг самраад эхэлсэн байна ш дээ. Намын даргын сонгуулийг шударга хийх ёстой байтал илт нэг талд үйлчилсэн,царцаа нүүлгэсэн, зөвхөн өөрсдийн талд санал өгөх хүмүүсээ ялгаварлан бүртгэлжүүлж байгаа энэ заваан байдлаа зогсоогоочээ!!
Баримт-1. Сонгинохайрхан дүүргийн АН 5000 орчим гишүүнтэй. Гэтэл одоо 6800 орчим гишүүн санал өгөхөөр бүртгэлжүүлсний 800 нь зөвхөн Содон хороололд байгаа нь дэндсэн хэрэг биш үү. Үндсэн гишүүдээс бараг 2000 орчмоор нэмэгдсэн энэ олон царцаа хаанаас нүүж ирсэн байж болох уу???
Баримт-2. Баянзүрх дүүргийн АН 8000 орчим гишүүнтэй атлаа 4000 болж хагас нь хасагдсан байна.
Баримт-3. Говь-Алтай аймгийн АН 5000 гаруй гишүүнтэйгээр орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан. Гэтэл одоо 1500 болж гурав дахин багассан байна. Зөвхөн Халиун сумын АН-ын 300 гишүүнээс санал өгөх бүртгэлтэй нэрсийн жагсаалтад 30 буюу нийт гишүүдийн 90 хувь, Дэлгэр суманд 370 гишүүнтэй ч 26 буюу 96.2 хувийг нь санал өгөх бүртгэлээс хасч, бүртгэлжүүлээгүй байгаа гэнэ.
Баримт-4. Төв аймгийн АН 6200 гишүүнтэй ч 4000 болгож 1.5 дахин багасгаж санал өгөх жагсаалтыг бүртгэлжүүлсэн.
Баримт-5. Увс аймгийн АН 7400 гишүүнтэй байсан ч 10700 болж нэмэгдсэн зэргийг дурдаж байна!!!!
Ингэхэд, АН-ын ХЭГ-аас санал өгөх гишүүдийн тоог хэрхэн тооцож гаргадаг юм бол!!! Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар үүрт 811 гишүүн бүртгэлтэй байгаа нь бусад үүрийн гишүүдээс даруй 5 дахин их байгааг хэрхэн тайлбарлах юм бэ!!!
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
