УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийллээ.
“Улс төрийн үйл явц өрнөж байгаатай холбоотой Цэцийн гишүүнийг чөлөөлөх, томилох асуудал яригдаж байна. Д.Солонго гишүүн Ш.Цогтоо гишүүний өмнө нь томилогдсон. Тиймээс Д.Солонго гишүүн түрүүлж чөлөөлөгдөх ёстой. Д.Солонго гишүүн Улсын дээд шүүхэд өргөдөл өгөөд дахин нэр дэвшээд хоёр удаа сонгуульд унасан. Хэрвээ унасан тохиолдолд дахиж нэр дэвшихгүй гэдэг журмыг Улсын дээд шүүх гаргасан. Д.Солонго гэдэг хүн бол өргөдлөө өгчихсөн, Цэцийн гишүүнээс бүрэн чөлөөлөгдсөн. Харин Ш.Цогтоо гишүүн ажлаа хийж байгаа. Байнгын хороон дээр хөндөгдөөгүй асуудал чуулганд яригдаж байна.
Миний микрофоныг хаадаг ч гэсэн Г.Занданшатар даргадаа хайртай. МАН өнөөдөртөө эвтэй байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа та нар хоёр талдаа гарна. Хоёр талдаа гарахад та нар УИХ-ын даргаас огцрох материалыг нь өнөөдөр бэлтгэж өгч байна. Давхар мэхтэй юмнууд явж байна. Үүний ард УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ч сууж байж магадгүй. Өргөдлөө өгөөгүй, ажлаа хийж буй хүнийг чөлөөлнө гэж байхгүй” гэв.
More Stories
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан ажилтан, алба хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын байгууллага гамшиг, аюулт үзэгдэл, осол, эрсдэлээс ард иргэдээ хамгаалах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нөөц бололцоогоо...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Хятадын Шэньси мужид Эллинизмийн үеийн алтан гоёл чимэглэлийн үзэсгэлэн нээгдлээ
БНХАУ-ын баруун хойд нутгийн Шэньси мужийн Шиань хотод байрлах Шэньсийн түүхийн музейд "Алтан урлаг: Эллинизмийн үеийн гоёл чимэглэл" (Art in...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
