Та ямар бүлгийн цустай байхаас шалгаалаад зан ааш чинь ондоо байдаг ажээ.
1-р бүлгийн цус
Эрдэмтдийн үзэж буйгаар I бүлгийн цус бол хамгийн эртнийх ба нийт хүн амын 44% ийм бүлгийн цустай ажээ. Тэд бусдыг манлайлах чадваруудыг өөрсдөдөө бүрдүүлж чадсан байдаг: өөртөө итгэлтэй, бусдаас хараат бус, зоригтой алхам хийх хандлагатай, хүчтэй, өмнөө том зорилго тавьдаг ба эцсийг нь хүртэл зүтгэдэг. Гэхдээ олон түмний хайрыг татдаг хүмүүс бол биш юм. Бие даасан, чөлөөт байдалд дуртай. Ихэвчлэн шаргуу ажилчид бөгөөд хариуцлагатай тул ямар ч нөхцөл байдал үүссэн тэдэнд найдаж болдог. Өөрийн чадалдаа итгэж их зүйлд хүрдэг. Хамт олны дунд ихэвчлэн албан бус лидерийн тоонд орно. Тэдний уриа бол – “Тэмцэх ба хэзээ ч бууж өгөхгүй байх”.
– Сэжигч, хүнд итгэдэггүй. Хааяа зөрүүд зан нь илэрдэг. I бүлгийн цустай хүмүүс маш их сэтгэл хөдлөлтэй байдаг. Зарим үед сэтгэл хөдлөл нь дээд цэгтээ хүрэх үед биеэ барьж чадахгүйд хүрдэг. Бардам, хэн нэгэнд захирагдахыг хүсдэггүй. Шүүмжлэлд тун дургүй. Ийм хүмүүстэй харьцахдаа хэт их давамгайлахыг оролдох хэрэггүй ба тоглоом наргиа хийхдээ маш болгоомжтой байвал зохилтой. Тэд шинэ бүхэнд дасахдаа муу. Уучилж чаддаггүй бөгөөд хэн нэгэн хуурч мэхэлбэл маш их хилэгнэдэг. Хүмүүс тэднийг удирдагчаа хэмээн хүлээн зөвшөөрч найдвар хүлээлгэдэг ч хэтэрхий их сэтгэл хөдлөлөөс нь эмээдэг.
2-р бүлгийн цус
Саруул сэтгэлгээтэй, аливаа зүйлд ажил хэрэгч, ухаалаг байдлаар ханддаг. Ухамсартай, гүйцэтгэл сайтай, дүн шинжилгээ хийх дуртай ба бусдын санаа бодлыг сонсож чаддаг. Жижиг зүйлд анхаарал хандуулдаг тул энэ нь тэдний карьерт сайнаар нөлөөлдөг. Тэдэнд бүрэн найдаж болно. Учир нь II бүлгийн цустай хүмүүс эргэн тойрны хүмүүсийг гонсойлгох дургүй. Ямар нэгэн ажил даалгавал 100% сайн гүйцэтгэхийг хичээдэг. Тэд бол хамгийн найдвартай, итгэлтэй найзууд байдаг. Найзыгаа сонсож, хэрэгтэй үед тусалж, дэмжиж, зөвлөгөө өгч чадна. Эв нэгдэл, эмх цэгц, тайван амгалан байдалд дуртай. Хүнтэй харилцахдаа үүсч болзошгүй маргаанаас зайлсхийхийг оролддог ба бүтэхгүй байвал зүгээр л дуугүй өнгөрөөхийг хичээнэ. Хамт олны ажилд сайн оролцдог, хүн бүртэй хэл амаа олж чаддаг. Хүнийг нэвт шувт таних ба хүн бүрийн зүрх сэтгэлийг онгойлгох түлхүүрийг тааруулахдаа сайн. Нинжин сэтгэлтэй, романтик хүмүүс.
– Зөрүүд зантай. Бие, сэтгэлээ бүрэн амрааж чаддаггүй. Заримдаа удаан хөдөлгөөнтэй, сул дорой. Ийм бүлгийн цустай хүмүүс даалгасан ажлыг гүйцэтгэхийн тулд амрахгүй, шөнө унтахгүй зүтгэж чадна. Эхэлсэн зүйлээ дуусгадаг. Ийм учраас эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй. Мөн ачаалалтай үедээ уцаартай болчихдог талтай. Манлайлагч болох хандлагагүй ч зарим нөхцөлд удирдах албыг хашдаг. Маш мэдрэмтгий. Уцаартай үедээ ширүүн зан гаргадаг нь орчин тойрны хүмүүсийг гайхшруулдаг.
3-р бүлгийн цус
Энэ бүлгийн цустай хүмүүс бүтээлч, авьяастай, уян хатан байдаг ба ямар ч хамт олон, нийгэмд уусаж амьдарч чадна. Үүний хажуугаар тэд зорилгодоо үнэнч, шударга хүмүүс. Тэд ухаантай, тайван, хүмүүстэй ойлголцож чаддаг ба ярих дуртай. Хэн нэгний үзэл бодлыг дуртайяа сонсож чаддаг, зөвлөгөө өгдөг. Дурлавал бүх сэтгэл зүрхээрээ дурладаг ба энэ нь насан туршийн сэтгэл байдаг. Ямар ч салбарт зүтгэсэн чадвараа харуулж чадна. Тэд маш сайн, чадвартай удирдагч болж чадна. Эв нэгдэлтэй байх дуртай. Ажил хэрэгч хандлагатай.
– Маш эмзэг. Бусдын дэргэд бүтэлгүйтэх дургүй. Хайр дурлалын асуудалд өөртөө ч бусдад ч өндөр шаардлага тавьдаг.
4-р бүлгийн цус
Энэ бүлгийн цустай хүмүүс бол яг л хамелеон шиг олон талтай. Шинэ нөхцөл байдалд амархан дасдаг. Бусад бүлгийн цустай хүмүүсээс илүү их өрөвч сэтгэлтэй, ашиг хардаггүй. Реалист үзэлтнүүд, зөвлөгөө өгөхдөө сайн. Тэдний уриа бол “Аливаа зүйлд сайн тал гэж байдаг”. Хүмүүс тэднийг хайрлаж, биширдэг. Тэд нэр хүндтэй, хүмүүс хэлсэн үгийг нь сонсдог. IV бүлгийн цустай хүмүүс олон асуудлын учрыг олж чаддаг, ялангуяа эдийн засгийн ухааныг сайн ойлгодог. Бусдад баяр баясгалан бэлэглэх дуртай. Маш дур булаам, сонирхолтой (Гүйж яваа эмэгтэй роман) хүмүүс байдаг.
– Жижиг зүйлд анхаарал хандуулдаггүй. IV бүлгийн цустай хүмүүс бол ямар ч логик, дараалалгүй үйлдэл хийх хандлагатай. Тэднийг тоглоод байна гэж боддог ч байгаа байдал нь л тэр.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
