Монгол Улсад коронавирус дэгдэхээс өмнө болон дэгдсэний дараа түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Улс, орон нутгийн Онцгой комиссын ажлын алба болох Онцгой байдлын алба гол үүрэгтэй оролцох нөхцөл байдлыг зөв үнэлэх, Онцгой комисс хурлыг зохион байгуулах, хэлэлцэх асуудлыг бэлтгэх, Засгийн газар, Засаг даргын гаргах шийдвэрийн төслийг үндэслэлтэй бэлтгэх, Улсын албадуудыг удирдлага зохицуулалтаар хангах хуулиар хүлээсэн үүрэгтэй.
Онцгой байдлын ерөнхий газар энэ үүргээ үндсэндээ хэрэгжүүлж чадаагүй, удирдлага нь мэргэжлийн бус учир чадваргүй байсан хэрнээ өөрсдийнхөө бурууг үг дуугүй захирагдах ёстой тангараг өргөсөн албан хаагч гэдэгт дулдуйдан жирийн албан хаагчдад үүрүүлэн тэднийг хөлдөө чирч эргүүл, постуудад ажиллууллаа.
Эдгээрт ажиллаж байгаа албан хаагчидад хууль эрх зүйн чадамжийн хувьд, иргэн хуулийн этгээдийг хянах, шалгах, автомашин, иргэнийг зогсоож шалгах эрх байхгүй бөгөөд үүнтэй холбоотой асуудал үүсвэл хамгаалагдах эрх зүйн орчин байхгүй юм.
Цар тахалтай тэмцэж буй хоёр жил шахамын нөр ажлын үед нэр нь огт сонсогддоггүй гамшигтай тэмцэх ажилд оролцоогүй хоёр албан тушаалтан нь Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга “хурандаа” Ж.Чүлтэмсүрэн, нөгөө нь дэд дарга “хурандаа” Д.Ганзориг нар юм. Өөрөөр хэлбэл сайнтай муутайгаа дуудагдаж байснаас энэ хоёр хүнд энэ ажилд оролцохгүй нэр цэвэр үлдэх нь чухал байсан бололтой.
Гэхдээ албан тушаалын наймаа, цол зэрэг зэрэг өөрийнхөө хамаатан садан найз нөхдийг тухайн ажлыг хийж чадах чадахгүй, албаны ажил унах зэрэг нь Ж.Чүлтэмсүрэн гэдэг хүнд хамаагүй бололтой энэ хугацаанд тэр талын гол хорыг найруулж мэргэжлийн чадварлаг дарга нарыг тэтгэвэр чөлөөнд гаргах, хөдөө орон нутагт албан тушаал буулган цөлж оронд нь өөрийн хүмүүсээ томилох хугацаатай цолыг хугацаа харгалзахгүй олгох, албан тушаалын зэрэглэлийг нь дээшлүүлэх зэрэг хууль бус ажлыг л хийж сууна.
“Хурандаа” Ж.Чүлтэмсүрэн нь Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Цэргийн сургуулийн нэг курсын найз бөгөөд түүнийг Шадар сайд болонгуут ОХУ-аас 2015 оны өвөл ирж 3 дугаар сард нийслэлийн Онцгой байдлын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар томилогдон архивын лавлагааг үндэслэн гэх үндэслэлээр шууд хурандаа болсон байдаг.
Ж.Чүлтэмсүрэн нь 1989 онд У.Хүрэлсүхтэй хамт Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ажилтны курсыг төгсөж Сүхбаатар аймаг дахь Ардын армийн 152 дугаар ангид хоёулаа салбарын улс төрийн орлогчоор (цэргийн анги үндсэн 9 салбараас бүрддэг) томилогдон нэг жил хамт ажилласан найзууд бөгөөд У.Хүрэлсүх нь армиас халагдаж намын ажилтан болсон бол Ж.Чүлтэмсүрэн Зүүнбаян, Төв аймаг дахь Зэвсэгт хүчний 136, 150 дугаар ангид ажиллаж байгаад ахлах дэслэгч цолтой халагдаж энгийн ажилд шилжсэн.


Салбарын улс төрийн орлогчийн цолны зэрэглэл нь дэслэгчээс ахлах дэслэгч бөгөөд нэг шат зэрэглэл дээгүүр цол олговол ахмад байх боломжтой бөгөөд У.Хүрэлсүх ангийн улс төрийн орлогч бус ангийн нэг салбарын улс төрийн орлогчоор ажиллаж байгаад ажлаасаа гарсан гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүх, Ж.Чүлтэмсүрэн нар хурандаа цолтой байгаагүй бөгөөд бэлтгэл дэслэгч, ахлах дэслэгч нар юм.
Харин Ж.Чүлтэмсүрэн нь Улсын иргэний хамгаалалтын газарт 2000 оны 4 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл хагас жил газрын дэд дарга бөгөөд Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаар энгийнээр ажиллаж байгаад ажлаа хаяад ОХУ-руу зугтжээ.
Гэтэл намтар дээрээ 1999-2001 онд буюу дээрх албан тушаалд 3 жил ажилласан гэж мөн нийслэлийн Онцгой байдлын газарт 2008 оноос ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллаж байсан гэж (2008-2015 онд ажиллаж байгаагүй) 7 жилийг тус албанд ажилласан гэж нийт 10 жилийг Онцгой байдлын албанд ажилласан гэж нэмсэн байдаг.
Уг нь 2008-2013 эсвэл 14 оны хооронд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байсан. Улсын Онцгой комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр ажлаа хаяад ОХУ-руу явсан бөгөөд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт Экспорт, импортын хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад мөн тийм байдлаар ОХУ явсан. Явах бүртээ У.Хүрэлсүхийг сайд болонгуут ирж албан тушаалд томилогддог.
Намтраасаа Мэргэжлийн хяналтад ажиллаж байсан жилүүдээ ор тас хассан, төрийн албанд ажиллаж байгаад тухайн ажлаа ямар нэг албан ёсны шийдвэргүйгээр хаяж, ОХУ-руу явдаг нь сонирхол татаж байгаа юм… Үргэлжлэл бий
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...