Хөл хорио тогтоох эсэхийг өнөөдөр УОК хуралдаж, шийднэ

Улаанбаатар хотод дахин хатуу хөл хорио тогтоох эсэх асуудлаар өнөөдөр УОК хуралдана. Сүүлийн хоногуудад коронавируст халдварын тохиолдол 150-аас буухгүй байсан бол өчигдрийн байдлаар арван мянган хүнд шинжилгээ хийж 210 тохиодол шинээр батлагдлаа. Хэрвээ өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 200-г давах юм бол хатуу хөл хорио тогтоохоос өөр аргагүй хэмээн УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.

+ There are no comments

Add yours