Хоёр жилийн турш корона гэх аймшигт вирусийн халдварын тухай мэдээллийг сэтгэл түгшин хүлээж, өөрсдийн хэмжээндээ халдвараас сэрэмжилж амьдарсан Монгол Улсад анх удаа 24 цагийн дотор хамгийн олон буюу 201 тохиолдол бүртгэгдэв. Өглөөний 09.00 цагт 206 хэмээн яригдаж байсан ч 11 цагийн албан ёсны мэдээллээр 210 тохиолдол бүртгэгдсэнийг мэдэгдэж, 206 нь дотоодын буюу нийслэлд, нэг нь зөөвөрлөгдөж, хоёр нь орон нутгаас буюу Хөвсгөл аймагт амьдарч байгаа иргэдээс илрэв.

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хэвлэлийн албаны дарга, хөл хорио тогтоож, хүрээ хязгаарыг хумьж байгаа хэдий ч халдварын бүртгэл эрс нэмэгдэж байгаа учир хоногт илэрч байгаа халдвар 200-гаас дээш гарвал улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоохоос өөр арга байхгүй…” гэсэн мэдэгдэлийг ээлжит хэвлэлийн хурал дээрээ онцолж байсан.
Гэтэл ингэж хэлээд долоо хоноход халдвартай иргэний тоо 210 болж бүртгэгдчихлээ. Хэрэв Засгийн газрын хэвлэлийн албаны даргын хэлсэнээр халдвар тээгчдийн тоо 200 гарсан учраас хатуу хөл хорио тогтоохоор шийдвэр гарвал хоёр жилийн турш амиа авч явах гэж зүтгэсэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, бие дааж өөрсдийгөө бойжуулж яваа ажил олгогчид дампуурна.
Хоёр жилийн турш ямар туршлага, судалгааг үндэслэж байгаа нь үл мэдэгдэх хорио цээрийн дэглэм барьсан монголчуудын хувьд үнэндээ хөл дээрээ зогсох бүү хэл өвдөглөөд уначихсан шүү дээ, өнөөдөр. Гэтэл дахиад ийм хатуу хөл хорио тогтоовол арайхийн өвдөг дээрээ тэнцэж байсан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид элэгдэн унахаас аргагүй байдалд хүрнэ.

Дунд түвшний амьдралтай монголчуудаас маш олон хүн доод түвшинд шилжиж, өргөн хэрэглээний хүнсний худалдаа эрхлэгчид л ажлын байртайгаа үлдэх магадлал бий болно. Амьдрал нь ядуурч, үр хүүхэд нь өлсөж байхад боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудал жирийн иргэдэд огт хамаагүй болж, эмх замбараагүй байдал үүснэ.
Бараг хоёр жилийн турш хамгаалалт нэртэй “яллагааны” ажилд дайчлагдсан төрийн тусгай болон төрийн албан хаагчдын эрүүл мэнд яах юм. Өнөөдөр Монгол Улсад төрийн тусгай болон төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс гэртээ ч очих эрхгүй “хэнд хэрэгтэй нь үл мэдэгдэх” хамгаалалтад гарсан нэртэй гудамжинд хонож өнжиж ажиллаж байна. цаг наргүй ингэж ажиллаж байгаа энэ хүмүүсийн эрүүл мэнд хэнд ч хамаагүй гэж үү.
Ямар ч замбараагүй, бодлого нь тодорхойгүй ийм л нөхцөл байдлыг бий болгосон улс төрчдийн улс төржсөн ойлгомжгүй шийдвэрээс болж иргэдийн итгэл алга болж, залхаж байна. Шуудхан хэлэхэд хүмүүс, улс төрчид, эрх мэдлийн хүрээнд гаргаж байгаа бодлогогүй шийдвэрийн горыг амсаж амьжиргаагаа алдсан жирийн иргэдийн тэвчээр алдарч байна. Үүнийг мэдрэхгүй байна гэж үү, Монголын эрх баригчидаа, улс төрчид өө. Та нарт бодлого гэж байдаггүй юм бол ичих нүүр байгаа биз дээ…
More Stories
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.
Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
