Санхүүгийн үйлчилгээнд шинээр нэвтэрч буй технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнес загварыг дотоодын санхүүгийн зах зээлд нэвтрүүлэх, сэндбокс зохицуулалтын орчинг бүрдүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо “Сэндбокс зохицуулалтын орчны журам”-ыг боловсруулсан. Журамд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны зохицуулалт дор хязгаарлагдмал хүрээг хамарсан бодит орчинд тодорхой цаг хугацаанд турших боломж олгох, оролцогчдод тавигдах шаардлагыг тодорхойлох, холбогдох харилцааг зохицуулахаар тусгагдсан. Журмыг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцүүлээд зөвлөлийн гишүүн байгууллагууд буюу Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайд, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын хамтарсан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А-63/64/32/А/27 тушаалаар баталлаа.
Сэндбоксыг хэрэгжүүлснээр зохицуулагч байгууллагууд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний бодит хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, түүний эрх зүйн орчинг бүрдүүлэх нөхцөл бий болно.
Харин зах зээлд оролцогчдод хууль эрх зүйн зохицуулалтад нийцүүлсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, турших боломжийг нээж өгдөг тул финтекийн хөгжлөөр тэргүүлж буй улс орнууд сэндбокс орчныг зохицуулалтын оновчтой арга хэрэгсэл гэж үздэг. Сонирхуулахад, 2016 оноос зах зээлд нэвтэрсэн зохицуулалтын энэхүү арга хэрэгслийг өнөөдөр дэлхийн 50 орчим улс идэвхитэй судалж, хэрэгжүүлж байна.
Журамтай энд дарж танилцаарай. http://www.frc.mn/resource/frc/Document/2021/03/03/bs8kfc80q9jdcidz/sandbox%20juram_A-636432A27.pdf
More Stories
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн
ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд зохион байгуулагдаж буй “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн олон нийтийн анхаарлыг...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
“АЛДАРТ ЭХ” ОДОНТОЙ 33 АЖИЛТАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар, Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын албанаас “Алдарт эх” одонтой 33 ажилтандаа хүндэтгэл...
