Г.Батнэмэх: ЕБС-ийн хичээл хэзээ танхимаар эхлэх нь тодорхойгүй байна

Монгол Улсад ковид 19-ийн халдвар дотоодод илэрсэн 11-р сарын 11- ний өдрөөс хойш бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн.

Одоогоор ногоон бүс буюу халдвар бүртгэгдээгүй орон нутагт халдвар хамгааллын дэглэмийг сахиулан цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлсэн билээ.

Үүнтэй холбогдуулан нийслэлд хичээл, сургууль хэзээ эхлэхийг БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх мэдээлэл өглөө.

“2021 оны хоёрдугаар сарын 24-нд Засгийн газар аймаг, сум болон нийслэлд хичээл сургалтыг танхимын хэлбэрээр явуулах эсэх талаар хэлэлцсэн. Энэ үед их, дээд сургуулийн танхимын хичээлийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх саналыг БШУЯ-наас Улсын Онцгой комисс, Засгийн газарт уламжилсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.”

“Их, дээд сургуулийн танхимын хичээл хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа ч бид бэлэн байдлаа хангаж, дагаж мөрдөж түр журмуудаа баталсан. Үүнд орон нутгийн их, дээд сургуулиуд ч мөн хамаарна.” Их, дээд сургуулийн танхимын хичээлийг эхлүүлбэл хот хооронд зорчих хөдөлгөөн нэмэгдэж, нийслэлд суралцдаг оюутнууд нутаг буцахдаа халдвар тээн очих эрсдэл өндөр байгаа тул ийнхүү тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан” гэв.

+ There are no comments

Add yours