Ховд аймгийн засаг дарга өнгөрөгч 2018 онд 151,9 сая төгрөгийг баяр наадамд үр ашиггүй зарцуулж, туйлжээ.
Тухайлбал 2018 онд Ховд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс цагаан сар, наадам ойн баяр тэмдэглэхэд 24,2 сая төгрөг, хүлээн авалтад 12,6 сая төгрөг, урамшуулалд 37,6 сая төгрөг гэх мэт зориулалтаар нийт 151,9 сая төгрөгийг зарцуулсан байна.
Мөн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс 2018 оны Үндэсний их баяр наадмын төсвийг 55,8 сая төгрөгөөр баталж, аймгийн Засаг даргаас нийт 60,1 сая төгрөг зарцуулах захирамж гаргасан аж.
Уг нь энэ их хөрөнгө баяр наадамд бус аймагт нь ган, зуд, түймэр, гоц халдварт өвчин гэх мэтчилэн байгалийн давагдашгүй нөхцөл үүссэн тохиолдолд засаг дарга нөөц хөрөнгөөсөө зарцуулах ёстой байдаг.
Тодруулбал, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2.3-т энэ журмын 2.1.1 , 2.1.2 дахь хэсэгт заасан хохирлыг арилгахтай холбогдсон арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулж баталсан 30-аас доошгүй хувийг засаг даргын нөөц хөрөнгөд байлгана гэж заасан.
Гэтэл ийнхүү тус аймгийн зарим суманд ИТХ-ын даргын нөөц хөрөнгийн зориулалт зарцуулалтын журмыг батлан орон нутгийн төсөвт хөрөнгө тусгаж гадны зочид төлөөлөгчдийн хоол унаа бэлэг нэг удаагийн тэтгэмж, шагнал, урамшуулал, уралдаан тэмцээн зэрэгт зарцуулсан байсныг АТГ-ын хийсэн шалгалтад тусгажээ.
Энэ бол зөвхөн Ховд аймгийн жишээ боловч бусад аймгуудын засаг дарга нарын хувьд ч мөн ялгаагүй баяр наадам, зугаа цэнгэлд төсвийн хамаг хөрөнгийг үргүй зараад туйлчихсан жишээ олон байна. Өнгөрөгч зун гэхэд л Баян-Өлгий аймагт хэд хэдэн удаа үер болж ард түмэн нь байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртсөн. Гэтэл ийм үед хэрэглэх ёстой байсан засаг даргын нөөц хөрөнгөөр хэдийн туйлаад дуусчихсан, улсаас хэдэн тэрбумаар нь тусламж гуйж байсан тохиолдолд бий билээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
