Хөл бөмбөгийн 16 хүртэл насны Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын сүүлчээр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан билээ.
Тус тэмцээнд амжилттай оролцож дөрөвдүгээр байр эзэлсэн Увс аймгийн “Баруун-Од” клубын баг тамирчид тэмцээнээ дуусгаад буцах замдаа осолд орж, багийн нэг гишүүн автобусны жолоочийн хамт амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Ослын талаар Тээврийн цагдаагийн газраас тодруулахад “Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг “Бумбатын ам” гэх газарт Улаанбаатараас Улаангом чиглэлд зорчигч тээврийн автобус Зил-131 маркийн автомашины чиргүүлийг мөргөсөн. Ослын улмаас автобусны жолооч эрэгтэй Б, “Баруун-Од” клубын тамирчин 16 настай, эрэгтэй О нарын хоёр хүн амь нас хохирсон. Дөрвөн хүн гэмтэл авсан” гэв.
Монголын хөлбөмбөгийн холбоо эмгэнэлдээ “2019 оны 05-р сарын 01-нд Увс аймгийн төдийгүй Монголын хөлбөмбөгт нөхөж баршгүй гарз тохиолоо. “Баруун-Од” клуб нь 2019 оны 16 хүртэлх насны УАШТ-ий дөрөвдүгээр байрт ороод явж байсан нь энэ юм. Увс аймгийн энэ насны хөвгүүд өнгөрсөн гуравдугаар сард Дархан-Уул аймагт болсон “Футзалын үндэсний цом” тэмцээнд түрүүлж, өмнөх жилүүдэд УАШТ-ээс мөнгөн медаль хүртээд байсан хүчирхэг баг билээ. Бэртэл авсан тоглогчдод хурдан эдгэрэхийг хүсээд, бурхны оронд заларсан тамирчин хүүд Монголын мянга мянган хөлбөмбөгчид, хөгжөөн дэмжигчдийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Дараа төрөлдөө мундаг хөлбөмбөгчин болон мэндлээрэй” гэжээ
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
