Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл нар өнөөдөр “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт ажиллалаа.

Энэ үеэр “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар үйлдвэрийн үйл ажиллагаа болон өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулсан агаарын чанарын харьцуулсан үзүүлэлтүүдэд дүгнэлт хийсэн талаар мэдээллийг өгөв.

Жайко олон улсын байгууллагаас Улаанбаатар хотын агаарын чанарт судалгаа хийж, хүхэрлэг хийн ялгаралын асуудлаар олон улсын стандарттай харьцуулсан дүгнэлт гаргасан байна. Судалгаагаар Улаанбаатар хотын хүхэрлэг хийн үзүүлэлт нь олон улсад зөвшөөрөгдөх хэмжээнээс бага байгааг тогтоожээ. Нийслэлийн агаарын чанар дахь хүхэрлэг хийн хэмжээний 70 хувийг цахилгаан болон бага дунд оврын станц, 22.3 хувийг 10 жилээс илүү насжилттай автомашинуудаас гарах хорт утаа, 8.7 хувийг сайжруулсан түлшнээс ялгарах утаа эзэлж байна.
Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ 2018 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах Засгийн газрын 62 дугаар тогтоол гарч, тус тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор сайжруулсан түлшийг үйлдвэрлэх анхны үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50 хувиар буурч чадсан гэдгийг онцлон тэмдэглэв. Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд 2018 онд бэлэн дэд бүтэцтэй газраа ашиглаж Толгойт дах энэ сайжруулсан түлшний үйлдвэрийг барьж, явцын дунд шийдэл гаргах төлөвлөгөөтэй ажилласан, тодорхой үр дүнд ч хүрсэн. Цаашдаа бид нийслэлийн агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах зорилтын хүрээнд сүүлийн үеийн технологит суурилсан зүүн бүсийн үйлдвэрийг өнгөрсөн онд Налайх дүүрэгт байгуулсан хэмээлээ.
Тэрбээр “Агаарын бохирдол буурсан боловч, хүхрийн хийн хэмжээ ихэссэн гэх мэдээлэл олон нийтэд дунд тархаж байгаад санаа зовниж байгаа. Гэтэл судалгаагаар хүхэрлэг хийн хэмжээ аюулгүй гэдэг дүгнэлт гарсан байна. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэж иргэдэд үнэн зөв мэдээллээр хангах хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд 2018 онд бэлэн дэд бүтэцтэй газраа ашиглаж Толгойт дах энэ сайжруулсан түлшний үйлдвэрийг барьж, явцын дунд шийдэл гаргах төлөвлөгөөтэй ажилласан.
Орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх ажлыг энэ оны хоёр, гурав дугаар улиралд багтааж дуусгах төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа. Зүүн бүсэд баригдсан орчиндоо сөрөг нөлөө үзүүлдэггүй, байгальд ээлтэй сайжруулсан түлшний үйлдвэрийг түшиглэн шинэ технологийг нэвтрүүлсэн цогц үйлдвэр барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас хамаарч төлөвлөсөн ажлууд хугацаа хоцорч байна. Гэхдээ богино хугацаанд Толгойт дах Таван толгой түлш компанийн сайжруулсан түлшний үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх ажлыг анхаарч ажиллана” гэв.
Нүүлгэн шилжүүлэлт хийгдсний дараагаар ойр орчмын тоосжилтыг арилгах, нөхөн сэргээлт хийж, орчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авсны дараагаар энэ орчмын газрыг түлш борлуулах цэг болгож ашиглах зураг төсөл, төлөвлөгөөг гаргахыг Эрчим хүчний сайд Н.Тавихбэх болон Тавантолгой түлш компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нарт даалгав.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
