Өнөөдөр хамгийн эзэнгүй бүс Улаанбаатар хот болоод байна. Эзэнгүй гэсэн нь эрх мэдэл нь хэтэрсэн дарга нарын дунд бөмбөг шиг өнхөрсөөр юу ч үгүй болж хохирсон иргэд нь дэмий л гэрээ сахиж, гэдсээ хонхолзуулан, хааяа нэг хаалга нээж орж ирэх халамжийн будаа, гурилд хууртсан шигээ утсаа ухаж хэвтэх тавиландаа эвлэрсэн оршин суугчиддаа Улаанбаатар хот.
Дэлхий нийтээрээ халдварт цар тахлын өмнө хүчин мөхөсдөж байгаа энэ үед манай хотын дарга нар үнэмлэхүй ашигтай өөрийн суудлаа алдчихвий хэмээн өдрийн бодол, шөнийн зүүд болж, өвөр зуураа хэмлэлдэн намын даргадаа сүүл шарвах… Үнэндээ тэдний албан тушаал, ашиг орлогоос илүү ард олных нь нөхцөл байдал улам хүндэрч байгааг мэдсэн ч нүдээ аньж, нүүрээ нуух…
Ийм байдлыг сүүлийн хэдэн хоногт илүүтэй мэдэрсэн хотын иргэд Улсын их хурлаас өөрийн дураар гулсан ирсэн Улаанбаатар хотын дарга болсон Д.Сумьяабазарыг хайж эхлэв. Харамсалтай нь тэр сураггүй, харин орлогч нь гэх нэг нөхөр л ойж буусан мэдээлэл өгөгчөөн аядаж, сэтгүүлчийн асуултыг ойлгохгүй төөрүүлж давхих, бүүр болохгүй бол хадуурч загнах гэсэн хоёрхон аргатай үзэж дарсаар лавтайяа 10 хоногийг үдчихэв. Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн онцгой байдлыг удирдана. Хүссэн ч эс хүссэн ч албан тушаал нь түүнд энэ хариуцлагыг үүрүүлж буй. Тиймээс Улсын онцгой байдалтай хамтарч ажиллаж, уялдаж урагшлах ёстой. Харамсалтай нь бөх хүний “тэнүүн” ухаанаар бүгдийг өөрийн эрх мэдлийн хүрээнд “будилуулах” Д.Сумьяабазар даргын олон шийдвэр Улсын онцгой комиссынхоны тэвчээрийг шалгасаар эцэс сүүлдээ тасрахад хүрээд байгаа энэ үед нийслэлийн Засаг дарга “нэрээ авч гарахаар шийдсэн нь” орлогчоо урагш түлхсэн нь энэ.
Улс төрийн шатрын хүү, ухаангүй ноёны урагшгүй албат болсон хотын орлогч дарга хэмээн Ж.Сандагсүрэн гэгч харин үүргээ ухамсарлахгүй байна уу, ухаан нь хүрч байгаа нь энэ юм уу, ёстой л мэдлэггүйгээ гайхуулсан, мэдрэлээр наадсан мэдээлэл тараасан болж, дөвчигнөж суух болов. Бурхангүй газрын бумба галзуурна гэдэгтэй агаар нэг “үлгэр” амилсан ийм л хоногуудад хотын иргэдэд Улсын онцгой комиссын мэдээлэл илүү бодитой байгааг нийслэлийн онцгой комиссын “баатрууд” даанч анзаарахгүй нь гачлан.
Өнөөдрийн байдлаар нийслэлд бүртгэгдсэн 603 тохиолдлын 55.5 хувь нь Баянзүрх дүүрэгт, 17 хувь нь Баянгол дүүрэгт хамаарагдаж байна. Баянгол дүүргийн тав болон зургадугаар хороонд голомтын илрүүлэг шинжилгээ хийснээр 18.584 хүнийг хамруулан 13.262 хүний шинжилгээний хариу гараад буй. Харин зургаан тохиолдол батлагдсан буюу өвчлөл голомтолж гарч байгаа 65,12 дугаар байрны хавьтлуудын давтан шинжилгэнээс илрээд буй. Ингэснээр Баянгол дүүрэгт дөрвөн жижиг кластер голомт байгаа бөгөөд идэвхтэй хянагдаж байгаа. Дөрвөн жижиг голомтонд Ачтан эмнэлгийн ажилчдын орон сууц, 57,65,43 дугаар байр бөгөөд халдвар үргэлжлэн голомтолж, хавьталд орсон хүмүүс өвчилж байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдэгдсэн.
More Stories
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгчид тус улсын Парламент-Мажилисийн дарга Ерлан...
