Японы сайд асан корона вирусын улмаас нас баржээ

Ерөнхий сайд асан Цутому Хатавогийн хүү Юичиро Хата нь 2012 онд Япон улсын зам тээврийн сайдын албыг хашиж байсан билээ. Тэрээр 53 насандаа корона вирусын халдвараар таалал төгссөн нь Япон улсад анхны хууль тогтоогч хүн нас барсан тохиолдол болов.

Ийнхүү Япон корона вирусын улмаас хилээ гадаадын иргэд, аялагчдад хаах болсоноо мэдэгдсэн юм. Япон энэ даваа гарагаас эхлэн Их Британид тархаад байгаа корона вирусын мутацид орсон шинэ халдварын улмаас Японд оршин суудаггүй, гадаад аялагчдыг хилээр нэвтрүүлэхгүй гэж мэдэгдсэн.

Ерөнхий сайд Ёшихидэ Суга Шинэ жилийн баярын үеэр эмнэлэг ачааллаа даахгүй болох аюултай тул салбар яамны сайдуудаа сонор сэрэмжтэй ажиллахыг уриаллаа. Тэрээр “Хэрэглээнд нэвтэрч байгаа вакцин нь шинэ төрлийн корона вирусын халдварт үр дүн үзүүлэх эсэх нь батлагдаагүй мөн одоогийн халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд өөрчлөгдөөгүй байна. Вирусэнд жилийн эцэс, шинэ жилийн баяр аль нь ч огт хамаагүй тул сайдууд бэлэн байдлыг сайтар хангаж, сонор сэрэмжээ дээшлүүлэхийг хүсье хэмээн засгийн газрын хэрэг эрхлэх газрын хуралдаан дээр онцолсон юм.”

Японд корона вирусын гурав дахь давалгаа нүүрлэж, нэг өдөрт 3881 халдварын тохиодол бүртгэгдсэн нэг өдөрт илэрсэн хамгийн өндөр тоо болов.

 

 

 

 

+ There are no comments

Add yours