Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байсан Ц овогтой Б арванхоёрдугаар сарын 16-нд батлагдсанаар тандалт судалгаа хийгдэж эхэлсэн билээ. 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдрийн 11.00 цагийн байдлаар БЗНЭ-ийн батлагдсан тохиолдол нийт 136 болсон. Тус эмнэлгийн халдварын голомтыг цомхотгох хүрээнд эмнэлгийг хамгаалтад авч, дүүргийн хүн амд үзүүлэх насанд хүрэгсдийн болон хүүхдийн яаралтай тусламж, гемодиализийн үйлчилгээг СБНЭ-т шилжүүлсэн.
Баянзүрх нэгдсэн эмнэлгээс арванхоёдугаар сарын 21-ний өдөр Зүчи зочид буудалд 15 хүүхэд 16 сахиур нийт 31 хүн, “Тоёко инн” зочид буудалд нийт 54 хүнийг тусгаарлажээ. Мөн СХДНЭ-т 28 хүүхэд, 28 сахиурыг шилжүүлсэн аж.
Арванхоёдугаар сарын 24-ний өдрийн байдлаар тус эмнэлэгт нийт 110 өвчтөн, 29 сахиур, 105 эмнэлгийн ажилтан байна.
Батлагдсан 136 тохиолдлын дам хавьталын 1465 хүн байна. Батлагдсан тохиолдлуудын явсан маршрутын дагуу
Батхаан төв
ОММА ресторан,
Худалдаа хөгжлийн банкны төв салбар,
Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн цагдаагийн хэлтэсийн байруудад голомтын арга хэмжээг авчээ.
Мөн БЗД-ийн Энканто, Нарлаг өргөө, Хаппи таун, Олимп хотхон, Санрайс хотхоны холбогдох байруудын орцонд голомтын арга хэмжээ авсан байна.
Тус эмнэлэгт тусгаарлагдсан эмч, мэргэжилтэн, өвчтөн, сахиуруудыг эрсдэлээр нь бүлэглэвэл:
Ковид-19-ын халдварт өртсөн байх боломжтой өндөр эрсдэлтэй бүлэг: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдан эмнэлгийн тусламж үйлчилгээг үргэжлүүлэх өвчтөн, сахиур
Ковид-19-ын халдварт өртөх дунд эрсдэлтэй бүлэг: Сонгинохайрхан дүүргийн шинэ нөөц эмнэлэг рүү шилжүүлэн тусгаарлаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх өвчтөн, сахиур
Ковид-19-ын халдварт өртөх бага эрсдэлтэй бүлэг: Баянзүрх нэгдсэн эмнэлгээс гаргаж, тусгаарлан ажиглах байранд шилжүүлэх өвчтөн, сахиур байна.
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
