УИХ-ын гишүүн Г.Ганболд: Өвчлөлтэй холбоотой мэтгэлцээнийг явуулахыг хязгаарласан хуулийн заалт оруулъя

УИХ-ын гишүүн Ганболд: “Орой болгон үндэсний олон нийтийн телевизүүдээр мэтгэлцээн гардаг боллоо. Нэг талд нь ажлаа хийж байх ёстой төрийн албан хаагчид нөгөө талд нь энд тэндхийн мэдээлэл уншчихсан төрийн бус байгууллагынхан. Тэгээд төрийн хийж байгаа үйл ажиллагааг үгүйсгэсэн юм явуулна, үүнээс болоод өдөржингөө нийгмийн сүлжээгээр төрийн хийж байгаа үйл ажиллагаа зөв, буруу гэсэн ийм л юм явдаг боллоо. Тиймээс хуульд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед өвчлөлтэй холбоотой мэтгэлцээнийг явуулахыг хязгаарласан хуулийн заалт оруулвал яасан юм бэ? Сүүлийн үед Оном сан гээд л бас байна. Яг үнэндээ бол энэ физикч мэргэжилтэй хүн байж үндэсний олон жил бэлтгэгдсэн, мэргэжлийн вирус судлаачдынхаа эсрэг, төр засгаа үгүйсгэсэн янз бүрийн байдал үүсгээд байгаа учир энийг хязгаарласан заалт зайлшгүй орох шаардлагатай гэж бодож байна.

 

+ There are no comments

Add yours