Хамгаалалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчид эрдэнэт хүний амь насыг аварсан үйл явдал Чингэлтэй дүүрэгт болжээ.
Тодруулбал өчигдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 11:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн тойргийн зүүн талд Lexus RX маркийн QR код зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг 40 орчим насны эрэгтэй жолоодон явж цагдаагийн алба хаагчид шалгуулаад цааш хөдлөөд зорчих хэсгийн замын хашлага мөргөжээ.
Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цагдаа очиход тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэний бие муудаж, таталт өгсөн байдалтай болсон байжээ. Алба хаагч станцаар нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх үед хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганболд, жолооч, цагдаагийн ахлагч Г.Баярхүү нар ойрхон байсан учир тухайн газарт очиж үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрхэмбаяраар тээврийн хэрэгслийг жолоодуулж, хамгаалалтад аван иргэний өөрийн хяналтад байдаг Баянзүрх дүүрэгт байрлах хувийн эмнэлэг рүү хүргэж өгч, ар гэрийнхэнтэй нь утсаар холбогдсон байна.
Тэрбээр эмч рүүгээ залгаад эмч нь утсаар зөвлөгөө өгч байсан хэдий ч хариу хэлж чадахгүй тал бие нь мэдээгүй болсон, ярьж чадахгүй байсан байна. Тухайн иргэн өмнө нь бүтэн харвалт өгсөн байсан хүн эмчийн хяналтад байжээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын үүрэг гүйцэтгэн ажиллаж байхдаа эрдэнэт хүний амь насыг аварсан Тээврийн цагдаагийн албаны Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганболд, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрхэмбаяр, цагдаагийн ахлагч Г.Баярхүү нартаа амжилт хүсэж баяр хүргэж байна.
Эх сурвалж: ЦЕГ
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
