Цар тахлаас шалтгаалан эдийн засаг хүндэрч байгаа ч ажлын байраа хадгалж үлдэхийг Засгийн газраас чиглэл болгож байгаа. Үүний дагуу аж ахуйн нэгжүүд ажил нь зогсонги байдалд шилжсэн ч ажлын байраа хадгалж байгаа бол зарим төрийн байгууллага орон тоогоо нэмжээ. Тодруулбал, Багахангай дүүргийн ИТХ-ын ажлын алба орон тоогоо нэмсэн байна. Үүнтэйгээ холбогдуулан тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Давааням тушаал гарган 14 сая 600 мянган төгрөгөөр тавилга, эд хогшил худалдан авахаар болжээ.
+ There are no comments
Add yours