Нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан дараах байгууллагууд хэвийн горимд ажиллана.
Тухайлбал,
- эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах үйл ажиллагаа
- хүнсний үйлдвэрлэл, худалдаа түгээлт, тээвэрлэлт
- газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түлшний хангамж, түгээлт
- малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
- улсын онц чухал, стратегийн ач холбогдол бүхий объектын үйл ажиллагаа
- нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
- усан хангамж, ариутгал татуургын ашиглалтын үйл ажиллагаа
- эрүүл мэндийн байгууллага эм эмнэлгийн ханган нийлүүлэх үйл ажиллагаа
- банкны үйл ажиллагаа
- хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо шуудангийн үйл ажиллагаа
- тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаа
- хууль тогтоох байгууллага, шүүх, өмгөөлөл, нотариат
- төрийн захиргааны байгууллагуудын ажилчдын 10-15 хувь
- хүүхэд хамгааллын газрууд
- буян, оршуулгын үйл ажиллагаа
Эдгээр 15 салбар, чиглэлийн байгууллагын хувьдаа автомашинтай албан хаагчид QR код бүхийн зөвшөөрлийн дагуу замын хөдөлгөөнд оролцоно. Мөн нийтийн тээвэр хэвийн горимоор ажиллана.
Дээрх байгууллагын ажилтан, албан хаагчид ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ заавал авч явах бөгөөд жагсаалтад багтаагүй байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд ажиллахгүйг УОК-оос анхааруулсан.
Улаанбаатар хотоос орон нутаг руу хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан тээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажил зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд л PCR шинжилгээ өгч явна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
