ЕБС-ийн бүх сурагчид маргаашнаас 2021 оны 2 дугаар сарын 1 хүртэл амарна

Коронавирусийн халдвар дотоодод гарсан тул ЕБС, их, дээд сургуулийн хичээл цахим хэлбэрт шилжсэн. Энэ дагуу ЕБС-ийн бүх сурагч өнөөдөр теле хичээлээ хийгээд ирэх Даваа гарагаас буюу 12 дугаар сарын 21-нээс амарна.
Нэгдүгээр улирлын амралт 2021 оны 2 дугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх юм. Харин их, дээд сургуулийн оюутнууд 2021 оны 1 дүгээр сарын 5-н хүртэл онлайнаар хичээллээд, 2 дугаар сарын 15-н хүртэл амарна.
БШУ-ны сайдын тушаал гарч, халдвар бүртгэгдээгүй 18 аймагт эцэг, эхчүүдийн хүсэлтийг харгалзан 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс сургуулийн орчинд давтлага өгөхийг зөвшөөрсөн юм. Гэвч халдвар нэмэгдээд байгаа учир УОК-оос Монгол Улс даяар ерөнхий боловсролын сургуулиудад давтлага өгөхийг 2021 оны нэгдүгээр сарын 1-н болтол хойшлуулсан билээ.

+ There are no comments

Add yours