БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн шинэ голомтоос нийт корона вирусын 20 тохиолдол илэрлээ

“БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн шинэ голомтоос 18 тохиолдол шинээр нэмэгдэж нийт корона вирусын 20 тохиолдол батлагдлаа. Эхний батлагдсан тохиолдол бол өмнө нь гарч байсан голомтот халдварын бүс нутагт амьдарч, аж төрдөг хүмүүсээс анхны тохиолдол илэрсэн. Тухайн бүс нутгаас эх уурхайтай халдварын голомт үүссэн байх магадлалтай байна. БЗД-т үүссэн голомтод халдварын ойрын болон хоёрдогч хавьтал 645 хүнийг илрүүлж, 266 хүнийг нь ажиглах тусгаарлах байранд тусгаарлаж, 469 хүнийг гэрийн ажиглалт тандалтад байлгаж судалгаа шинжилгээг хийж байна. Эхний 18 хүний хавьтал 469 хүнд хийсэн шинжилгээгээр корона вирус илрээгүй. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт эмч, сахиур, өвчтөн 379 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 266 хүнээс одоогоор корона вирус илрээгүй.”

+ There are no comments

Add yours