Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Харин үл хязгаарлалтад багтсан чиг үүргийг хэрэгжүүлэгч ахуй нэгжийн ажилчид нийтийн тээврийн хэрэгслээр 06:00-22:00 цагийн хооронд энгийн горимоор зорчиж байгаа. Өчигдрийн байдлаар 94 чиглэлд 623 тээврийн хэрэгслээр 139923 хүн зорчжээ. Мөн Багануур-Улаанбаатар чиглэлийн буухиа үйлчилгээнд хоёр тээврийн хэрэгслээр 120 зорчигч тээвэрлэсэн байна. Харин өнөөдөр /2020.12.07/ 94 чиглэлд 855 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарсан байна.
Түүнчлэн Автобус-1 баазын жолоочоос коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан тус компанийн ажилчид болон автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахыг нь зогсоосон. Тус баазын жолооч, ажилчдыг давтан шинжилгээнд хамруулах, автобуснуудыг ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийх шаардлага үүссэн.
Энэ нь нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжид хэрхэн нөлөөлж буй, тус баазын үйлчилгээ үзүүлж байсан чиглэлүүдэд ямар зохион байгуулалт хийсэн талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газар (НТҮГ)-ын дарга Ч.Сайханбаяраас тодрууллаа. тэрбээр “Автобус-1 бааз дээр 535 хүнд шинжилгээ хийсэн. Энэ долоо хоногийн пүрэв гарагт дахин давтан шинжилгээ хийнэ. Үүний дараа үйл ажиллагааг нь хэвийн зохион байгуулалтад оруулна. Тус баазын хувьд нийт 102 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байсан. Тиймээс бусад автобус баазуудын нөөцийн автобусыг үйлчилгээнд гаргаж, автобус 1-ийн үйлчилж байсан чиглэлүүдэд явуулж байна. Улаанбаатар хотод бэлэн байдлын зэрэг буураагүй, хөл хорио хэвээр үйлчилж буй тул нийтийн тээврээр зорчигсод жирийн үеийнхээс цөөрсөн. Нийт 879 тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд гарч байсан бол өнөөдөр 855 автобус явж байна. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явагдаж байна” гэлээ.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
