Нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, “Тавантолгой” түлш ХХК-ийн борлуулалт хариуцсан захирал Г.Ундармаа нар ажлын явц, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөв.

Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Тавантолгой түлш” компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төв, борлуулалтын албатай хамтран өндөрлөг бүхий 67 газарт сайжруулсан түлш борлуулах цэг байгуулж байна. Энэхүү цэгүүдийг нэмэлтээр байгуулснаар алслагдсан газарт амьдардаг 26600 иргэн түлш авахын тулд заавал 5-6 цаг зарцуулах шаардлагагүй болох юм. Өнгөрсөн жил 500 өрхөд борлуулалтын нэг цэг ногддог байсан. Харин одооноос 200 өрхөд нэг борлуулалтын цэг ногдох боломжтой болж байна. Халтиргаа, гулгаа үүссэн энэ үед иргэд гэртээ ойрхон түлш борлуулах цэгээс сайжруулсан түлш авснаар иргэдэд тулгамддаг олон асуудлын шийдэх боломжтой юм” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Сумъяабазар зорилтот бүлгийн 10 мянган өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах ажлыг онцгойлон анхаарч, түлшний нөөцийг хангалттай байлгахад анхаарч ажиллахыг зөвлөлөө.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
“Ард түмэн” гэж уйлсан дүр, ард нь өрнөх томилгоо
Сэтгүүлч Х.Ганзаяа Камерын өмнө “ард түмэн” гэж уйлж хувилгаан дүр эcгэж, цаанаа томилгоогоо наадмын өмнө шургуулдаг та нар бузар худалч...
Даншиг наадамд улсын заан Д.Анар түрүүлж, улсын начин Б. Түвшинтөгс үзүүрллээ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд...
УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Хууль тогтоомжийн хэрэгжилт-Эрчим хүчний салбарт” сэдвийн хүрээнд өнөөдөр /2026.06.25/ эрчим хүчний салбарын инженер, экспертүүдтэй...
