Оны эхнээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шинэкоронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөөгөөр ажиллаж байна.
Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын гаралтай түүхий эдийн үнэ, тэр дундаа зэсийн ханш огцом унаж, Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөснөөс тонн тутамд 500 гаруй ам.доллараар доогуур байсан ч үнийн хэлбэлзлийг тооцсон үйлдвэрлэл, эдийн засгийн хувилбарууд гарган үр ашигтай ажиллалаа. Одоо вирусын халдвартай үед ажилтнуудынхаа цалинг бууруулахгүй, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад онцгой анхаарч байна гэж Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мэдээллээ.
Тасралтгүй ажиллагаатай Эрдэнэт үйлдвэр уурхайчид болон тэдний гэр бүлийн эрүүл мэндийг сахин хамгаалах үүднээс Халдваргүйтгэл, хамгааллын аюулгүйн тусгай бүс байгуулж, тэнд ажиллах дүрэм, горим тогтоолоо. Мөн жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй ажилтнууд, хүний төвлөрлийг сааруулах зорилгоор зайнаас болон цахимаар ажиллах боломжтой ажилтнууддаа цалинтай чөлөө олгожээ.
Эрдэнэт үйлдвэр улс, орон нутгийн төсөвт хоногт 2.2 тэрбум төгрөг төвлөрүүлж, 5.7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 5.8 тэрбум төгрөгийн борлуулалттай ажиллаж байгаа нь Монголын эдийн засгийн тулах цэг, түших тулгуур болж байна. Сүүлийн өдрүүдэд Эрдэнэт үйлдвэр ажилчдаа шинжилгээнд бүрэн хамруулах үйл ажиллагааг цэгцтэй зохион байгуулж, өнөөдрийн байдлаар уурхайчдын 60 гаруй хувь нь оношлогоонд орж сөрөг хариу гарчээ. Мөн шуурхай мэдээллийн 757-73400утас ажиллаж байна.
More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
