Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчих нээлттэй боллоо. Амны хаалт зүүх, 1,5-2 метрийн зай барих, ажлын, иргэний үнэмлэхээ авч явах шаардлага хэвээр байна. Энэ нь зорчих хөдөлгөөнийг чөлөөтэй болгосон гэсэн үг биш. Иргэд хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байх шийдвэр хэвээр юм. Гэхдээ зайлшгүй шаардлагатай болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт хандах бол хязгаарлалт тавихгүй юм.
Дээрх 13 холбогдох байгууллагууд замын хөдөлгөөнд оролцох автомашинуудаа 90 хүртэл хувь хязгаарлаж байж халдварын тархалтаас сэргийлнэ гэсэн зарчим барьж байна.
Хүнсний бүтээгдэхүүний түгээлтийг зөвхөн шөнийн цагаар хийх шийдвэрийг цуцаллаа. Ингэснээр хүнсний 770 үйлдвэр, хүнсний импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 220 аж ахуйн нэгжийн 4,000 орчим автомашин 07.00-17.00 цагт явж 3731 дэлгүүрт бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжийг бүрдүүллээ. Дээрх хугацаанд томоохон дэлгүүрүүдийн 350 автомашин сүлжээ дэлгүүртээ бараа хүргэнэ гэсэн судалгаа гарсан. Алслагдсан хороодын дэлгүүрүүд тогтоосон цагт бараагаа татаж чадаагүй бол өөрсдөө 07.00-10.00 цагт гэрээт хүнсний захаас авч болох зохицуулалтыг хийлээ.
Өнөөдрийн байдлаар QR кодтой цахим тусгай зөвшөөрлийг 5000 гаруй тээврийн хэрэгсэлд олгоод байна. Иргэд нийтийн тээврээр зорчихдоо үйлчлэгч байгууллагаас тавьсан шаардлагыг мөрдөн халдвар хамгааллын дэглэмээ хангаж илүү хариуцлагатай зорчихыг анхааруулж байна. 
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
