Шийдлийн Засгийн газраас Барилгын салбарын санхүү, хүний нөөцийг “базах” албанд томилогдож, тууштай ажиллаж байгаа С.Магнайсүрэн уг албан тушаалд ирэхийн өмнө УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга хэмээх хариуцлагатай албыг хашиж байв. Говь-Алтай аймгийн уугуул Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Барилга хот байгуулалтын яаманд хоёронтоо томилогдож, Төрийн нарийн бичгийн дарга албан тушаалд хариуцлагатайаар ажиллаж байгаа тэрбээр нэгэнтээ, “1998 онд батлагдсан Хот байгуулалтын хууль тухайн үед үүргээ гүйцэтгэсэн. Гэвч өнөөдрийн хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл энэ хуулийн төсөл цаг үеэсээ хоцорсон гэж хэлж болно. Тиймээс бид энэ хуулийн шинэчилсэн найруулгаар Ногоон байгууламжийн тухай асуудал, Авто зогсоолын тухай асуудал, Улаанбаатар хотын бүсчлэлийн тухай асуудал гэсэн гурван салангид, зайлшгүй зохицуулалт шаардагдаж байсан бие даасан асуудлуудыг нэгтгэж нэг тогоонд оруулсан. Ингэснээр дөрвөн тусдаа жижиг хууль гарахаар байсныг бид нэг том хууль болгож базсан. Ингэснээрээ хуулийн уялдаа холбоо зохицуулалт илүү сайжирна. Товчхондоо бол, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар өнөөдрийн нийгэмд шүүмжлэл дагуулаад байгаа зарим асуудлуудыг бүрэн шийдвэрлэж чадна хэмээн харж байгаа…” хэмээн өгүүлсэн байдаг.
Их сургуулийн багшаас улс төрийн албан тушаал руу амжилттай “хальтирч”, тэр хэрээрээ өнөөдөр хүлээн зөвшөөрөгдсөн төрийн албан хаагч хэмээн нэрлэгдэх болсон С.Магнайсүрэн ажлын гараагаа 1997 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгчээр томилогдон эхэлж байсан бол 1999 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах, 2000 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх, 2005 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, 2006 онд Хүнс хөдөө аж ахуйн яамны сайдын зөвлөх, 2007 онд Сангийн яаманд Газрын дарга, 2008 онд УИХ-ын Тамгын газарт нарийн бичгийн дарга,2015 онд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, мөн оны 10 дугаар сараас Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2020 оны наймдугаар сард уг албан тушаалд дахин томилогдон ажиллаж байна.
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
