Сүүлийн үед усны төлбөр тооцоог улсын баталгаатай хэмжих хэрэгслийн заалтаар, үнэн зөв авч тооцохгүй байна, усны төлбөр өндөр гарч байна гэсэн иргэдийн гомдол нэлээд ирж байна. Гомдлын дагуу газар дээр нь очиж шалгахад ашиглалтын шаардлага хангахгүй чанаргүй тоолуур суурилагдсан, орон сууцны байгууллагаас тоолуурын заалтыг үнэн зөв авч бичилт хийгээгүй, ажилтнуудын хэмжил зүйн мэдлэг хангалтгүй, иргэд, аж ахуйн нэгжүүдийн дотоод хяналт хангалтгүй зэргээс шалтгаалан улсын баталгааны хугацаа дууссан, баталгаагүй тоолуураар тооцоо хийсэн, усны тоолуурын заалтыг илүү бичсэн, халуун, хүйтэн усны тоолуурын заалтыг сольж тооцсон зэрэг зөрчлүүд их гарч байна.
Иймд иргэд өөрсдийн хэрэглэж буй тооцоо хийдэг усны тоолуурын улсын баталгааны гэрчилгээ, лац тэмдгийг шалгаж байх, хэрвээ баталгааны хугацаа дууссан, лац тасарсан бол ээлжит баталгаажуулалтад даруй хамруулах, тоолуурын заалтыг үнэн зөв авсан эсэхийг нэхэмжлэх дээр бичсэн тоолуурын заалттай сар бүр тулган шалгаж байх үүрэгтэй. Тоолуурын заалтыг үнэн зөв авсан эсэхэд хяналт тавьж анхаарахдаа дараах зүйлийг анхаарах шаардлагатай. Үүнд:
– тоолуур нь улсын баталгааны гэрчилгээтэй, лацтай, баталгааны хугацаа дуусаагүй, лац тэмдэг хөндөгдөөгүй, тоолуур өмнө заавал хог шүүгч суурилагдсан байна.
– тоолуур нь заалт авах, завсар үйлчилгээ хийх боломжтой газар суурилагдсан байх ба хэт өндөр, хэт доор буюу зай багатай, давчуу газарт суурилуулахыг хориглоно.
– тоолуурын гадна тал элдэв бохирдолгүй цэвэр, тоолуурын заалт, лац тэмдэг ил тод харагдаж байна.
– усны төлбөр тооцоог хийхдээ тоолуурын таслалаас өмнөх заалтыг авч тооцно. Таслалын өмнөх цифр хар, таслалын дараах цифр улаан өнгөтэй байх ба үйлдвэрийн алдаанаас шалтгаалан АRZAMAS загварын тоолуурын таслалын дараах цифр хар өнгөтэй байсан ба үүнийг орон сууцны байгууллагаас буруу авч усны төлбөрийг өндөр гаргасан зөрчил илэрсэн.
– ус халаасны төлбөрийг тооцохдоо зөвхөн халуун усны тоолуурын заалтаар тооцно.
ОХУ-ын АРЗАМАС үйлдвэрийн дээрхи усны тоолуурын таслалын дараах тооны 1 цифр хар өнгөтэй буюу үйлдвэрийн алдаатай /9-н тоо өнгөтэй байх ёстой/ байсан.
Энэхүү алдааг орон сууцны ажилтан тоолуурын заалт авахдаа буруу авч, бүхэл оронд оруулан 131 м2-р илүү бичилт хийснийг хяналт шалгалтаар илрүүлж, тухайн айлд заалтын зөрүү болох 168900 төгрөгийг буцаан олгуулав. Төлбөр тооцоонд зөвхөн таслалын өмнөх тоог авдаг байна.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
