УИХ-ын өнөөдрийн чуулганы ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР “Цар тахлын үед Сангийн яам болон Улсын Онцгой комисст онцгой эрхийг өгч байгаа. Түүний хэрэгжилт, томилгоо, явцыг шалгах Түр хороо юм. Түр хороо хуралдаж, хяналт шалгалт хийгээд ажлаа УИХ-д танилцуулах ёстой” хэмээн тодотголоо.
Улмаар Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх батлах эсэх асуудалд санал хураалт явуулахад 75.9 хувь нь дэмжлээ.
Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг томиллоо. Харин бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан, Б.Жавхлан, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, Ж.Ганбат, Б.Бейсен, С.Ганбаатар, Х.Доржханд, Н.Алтанхуяаг нарыг багтаалаа. Тэд цар тахлын үед онцгой эрх эдэлж байгаа холбогдох газруудад хяналт тавьж, сард нэг удаа УИХ-д ажлаа тайлагнаж байхаар боллоо.
More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
