Бямба гарагт БНАСАУ-ын Хөдөлмөрчдийн нам байгуулагдсаны 75 жилийн ойд зориулсан цэргийн парад Пёньян хотноо зохион байгуулагдсан юм. Энэ үеэр Умард Солонгосын армийн хэд хэдэн шинэ зэвсгийг нийтэд харуулсны дотор тив хоорондын баллистик пуужингууд, шумбагч хөлөг харагдаж байв.
Биеийн эрүүл мэндийн байдал нь дордсон гэх мэдээлэл гараад байсан удирдагч Ким Жон Ун цэргийн жагсаалд оролцож, Хойд Солонгос “өөрийгөө хамгаалах, гадны үйлдлийг таслан зогсоох зорилгоор армиа хүчирхэгжүүлсээр байх болно” гэж мэдэгджээ. Мөн Ковид19 халдварын эсрэг тэмцэж буй ард түмэндээ талархал илэрхийлээд “Энэ хорон вирусийн эсрэг тэмцэж буй дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст эрүүл энхийг хүсье” гэв.
Хэдийгээр тус улсад халдвар бүртгэгдээгүй гэж байгаа ч олон улсын шинжээчид вирус тархаагүй байх магадлал тун бага гэж үзэж байгаа юм.
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
