Цагаан ордон Пүрэв гарагаас хойш Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн талаар мэдээлэл өгөөгүй байсан юм. Тэгвэл Трампын эмч Шон Конли бямба гарагт шинжилгээний хариу гарч төрийн тэргүүн бусдад халдвар дамжуулах эрсдэлгүй болсон тухай мэдээллээ.
Харин түүний өрсөлдөгч Жо Байден Пеннсильвани мужид сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлж байна. Тэрээр хайртай хүнээ коронавирусийн халдвараар алдсан бүх гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.
Сүүлийн хэд хоногийн санал асуулгаар Байден, Трампыг тэргүүлж эхэллээ. ABC News-ийн асуулгаас үзэхэд ноён Трамп коронавирусийн хямралыг шийдвэрлэж чадаж байгаа гэж америкчуудын ердөө 35 хувь нь зөвшөөрсөн байна.




