Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг жоншны уурхайд осол гарч, тухайн үед ажиллаж байсан 30 настай эрэгтэй амиа алджээ.
Тодруулбал, тус аймгийн Хулд суманд үйл ажиллагаа явуулдаг “Баянбулаг” нөхөрлөлийн жоншны уурхайд есдүгээр сарын 21-ний өдрийн 16:30 цагийн орчим нуралт үүсэж, тухайн газар нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж байсан нийслэлийн Налайх дүүргийн иргэн М /30 настай, эрэгтэй/ 20 орчим метрийн гүнд шороонд дарагдсан тухай мэдээллийг тус сумын хэсгээс аймгийн Онцгой байдлын газарт мөн өдрийн 18:35 цагт өгчээ.
Тухайн газрыг тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хамгаалтанд авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид мөн өдрийн 21:10 цагт тухайн газарт очиж, нөхцөл байдлыг үнэлсэн байна.
Орон нутгийн Онцгой байдлын байгууллага бие даан ажиллах боломжгүй байгаа тул Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид өчигдөр буюу энэ сарын 22-ны өдрийн 10:27 цагт Дундговь аймгийн Хулд сумын чиглэлд явж мөн өдрийн 15:20 цагт очин аврах ажиллагааг зохион байгуулж, 17:30 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
