Энэ оны эхний найман сард галзуурсан байж болзошгүй мал, амьтанд 82 хүн ноцуулж, эмчилгээ, дархлаажуулалтад хамрагдснаас нэг хүн энджээ. ЗӨСҮТ-ийн мэдээлснээр өнгөрсөн наймдугаар сард нийслэл хотод уг тохиолдол бүртгэгдсэн байна.

Галзуу өвчин нь байгалийн гоц халдвар бөгөөд хүний төв мэдрэлийн системийг ноцтой гэмтээн, үхэлд хүргэдэг аюултай тул зэрлэг мал, амьтанд хазуулж, шүлсдүүлэхээс болгоомжлохыг албаныхан зөвлөв. Мөн гэрийн тэжээвэр амьтнаа жил бүр дархлаажуулалтад хамруулах шаардлагатай юм байна.

Мөн сүүлийн арван жилд галзуу өвчний эрсдэлд өртсөн 1326 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барсан байна.

ГАЛЗУУ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийг АТГ-т шалгаж эхэлжээ
Next post 3378 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 5043 хүүхэд хохирогч болжээ