Холбогдох хуулиараа бол гурил, талхны үнэ нэмэгдэх үндэслэл байхгүй. Гэтэл “Талх чихэр” ХК-ийн зүссэн талх 100-200 төгрөгөөр, “Алтан тариа” компанийн гурилын үнэ 30-330 төгрөгөөр нэмэгджээ. “Талх чихэр” ХК-ийн төлөөлөл дэлхийн жишигт нийцсэн олон улсын стандарт нэвтрүүлж байгаа учраас бүтээгдэхүүний үнээ нэмсэн гэж тайлбарлав. Мөн валютын ханшийн өсөлт, тоног төхөөрөмжийн шинэчлэл, цахилгааны үнэ зэрэг шалтгааныг нэмж дурдлаа. Иймээс ШӨХТГ, МХЕГ, ТЕГ, Гаалийн ерөнхий газар хамтран “Талх чихэр”, “Алтан тариа” зэрэг компанийг бүтээгдэхүүний үнээ үндэслэлтэй нэмсэн эсэхийг нь шалгахаар боллоо.
Хэрвээ шалтгаан нь үндэслэлгүй байвал хуулийн этгээдийг 20 сая хүртэлх төгрөгөөр торгож, зөрчлийг арилгуулна. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ ХХААХҮЯ болоод гурил, талх үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзалт хийхдээ мэдэгдэж, гурил, талхны үнээ нэмсэн аж ахуйн нэгжүүдэд нэмсэн үнээ буулгах шаардлага хүргүүлж эхэллээ гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
