УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзлаа. Монгол Улс, БНСУ-ын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, 2020 оныг “Монгол, Солонгосын найрамдлын жил” болгон зарласанд баяртай байгаагаа УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцоллоо. Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Бён Сог-оос баяр хүргэсэн захидлыг хүлээн авсан. Миний халуун мэндийг Үндэсний Ассамблейн даргад уламжилж, түүнийг Монгол Улсад айлчлахыг урьсан урилга хүчин төгөлдөр байгааг дамжуулж өгөхийг хүслээ. Элчин сайд Ли Ё Хун сонгуулийн үр дүнгээр Монгол Улсын төр засаг тогтвортой бодлогоор ажлаа үргэлжлүүлэх боломжтой болсонд таатай байгаагаа илэрхийлж хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцаа цаашид стратегийн түншлэлийн харилцаанд шилжинэ хэмээн найдаж байна гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар Солонгосын эксим банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслүүд бусад эксим банкны төслүүдтэй харьцуулахад удаашралтай байгааг хэлээд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээндээ бодит ажлуудыг хийж, удаашралтай байгаа төслийн ажлыг эрчимжүүлэхийг хүслээ. Харин БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун Солонгосын жуулчдын статистик тоог харвал БНХАУ, ОХУ-ын дараа Монгол руу хамгийн их зорчдог. Иймээс хоёр улсын иргэд хоорондын харилцааг улам идэвхжүүлэх, Солонгос иргэд Монголд визгүй зорчдог болох тухайд УИХ-ын даргын хувьд хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт найдаж байна гэлээ.
Монголын шинэ төмөр замыг түшиглэн хоёр улсад бий болох боломжууд, сэргээгдэх эрчим хүчний салбарт Солонгосын өндөр технологийг нэвтрүүлж хөгжүүлэх, хүнс үйлдвэрлэлийн салбарт хамтран шинэ боломжуудыг нээх тухайд талууд санал нэгдсэн юм. Тухайлбал Монголын органик сармис, чацаргана, чага мөөг зэрэг Солонгос иргэдийн сонирхдог, эрэлттэй бүтээгдэхүүн Монголд олон байгааг Элчин сайд яриандаа дурдлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар манай улс эрүүл органик хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болох нь Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг. Иймээс энэ салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой, УИХ-аас хууль эрхзүйн таатай нөхцлийг бүрдүүлэн ажиллахыг онцолсон юм.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Ли Ё Хун Монгол Улс, БНСУ-ын харилцааг шат ахиулан хөгжүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэх үйлсэд өндөр амжилт хүсье хэмээлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
