
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн “Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2020 оны тавдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар өнгөрсөн болон ирэх өвөлжилтийн бэлтгэл ажлуудыг танилцуулж, нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ захирамжаар 26 чиглэлээр холбогдох харьяа газар, инженер хангамжийн газар болон дүүргүүдэд үүрэг даалгаврыг өгсөн. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 65 хувьтай хангагдаж байна. Энэ жил дулааны шугам сүлжээний есөн удаагийн зогсолт хийхээс өнөөдрийн байдлаар долоон удаагийн зогсолт хийсэн. Нийслэлд 300 газар орц, гарц гаргах, сэтлэх хүсэлт ирсэн. Үүнээс 126 газар зөвшөөрлийг олгосон. Тухайн зөвшөөрлийг өгөхдөө хөдөлгөөн зохион байгуулалтын зураглал хийгээд Тээврийн цагдаагийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Авто замын хөгжлийн газруудтай зөвшилцдөг. Энэ засварын ажлын хүрээнд хэд хэдэн авто замыг хаах болсон” гэв.

Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Д.Чинзориг “Дарь-Эхийн авто замыг долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 11-ний өдрийг хүртэл 2.2 км замыг хаасан. Хэсэг хэсгээр нь хэсэгчилж нээнэ. Засвар хийгдэж буй замын эхлэл, төгсгөл дээр хөдөлгөөн зохион байгуулалт, аюулгүй байдлуудыг хангасан тэмдэг тэмдэглэгээнүүдийг байрлуулсан. Наймдугаар сарын 11-ний өдөр эхний хэсэг нь нээгдэнэ. Цаашлаад энэ сарын 30-ныг хүртэл үлдсэн засварын ажил үргэлжилнэ. Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 0.6 км нэг урсгалыг хаасан. Үүнд энэ замын нэг урсгал буюу зүүнээс баруун тийш явсан чиглэл юм. Сонгон зорчих замыг иргэдэд мэдээлсэн. Баруунаас зүүн тийш явах зам нь хуучин өөрийн урсгалаар явах бол зүүнээс баруун тийш явж байгаа нийтийн тээврийн хэрэгслүүд 32-ын тойргоор явах зохицуулалт хийсэн. Мөн Эх нялхсын хойд уулзварыг энэ сарын 8-9-ныг шилжих шөнө хааж, хөдөлгөөн засварыг зохицуулж, аюулгүй байдлыг хангасан тэмдэг тэмдэглэгээнүүдийг байршуулна. Баянгол дүүргийн 13 дугаар хороо Хасбаатарын гудамжийг наймдугаар сарын 9-23-ны хооронд хааж, 14 хоногийн хугацаанд зам засварын ажил хийгдэнэ. Урдуураа явдаг тээврийн хэрэгслүүд төв замаараа Энэбишийн өргөн чөлөөгөөр зорчих боломжтой. Чингис хааны музейн барилгын ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр эмнэлгийн орц, гарцын хэсэг зам хаагдана. Чингис хааны музейн зүүн уулзвараас хойшоогоо СУИС-ийн зүүн уулзвар хүртэл бүтэн хаагдахаар төлөвлөж байгаа. Баянхошууны Жанцангийн уулзварыг энэ сарын 8-9-ныг өглөөний 13:00 цаг хүртэл хаана. Нийт жолооч нартаа өөрсдийн аюулгүй байдлыг хангах, түгжрэлгүй замыг олж явахыг уриалж байна” хэмээлээ.
Мөн сургууль, цэцэрлэг эхэлж, замын ачаалал нэмэгдэхээс өмнө дээрх замын ажлуудыг гүйцэтгэж дуусгана гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлсэн юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
“Ард түмэн” гэж уйлсан дүр, ард нь өрнөх томилгоо
Сэтгүүлч Х.Ганзаяа Камерын өмнө “ард түмэн” гэж уйлж хувилгаан дүр эcгэж, цаанаа томилгоогоо наадмын өмнө шургуулдаг та нар бузар худалч...
Даншиг наадамд улсын заан Д.Анар түрүүлж, улсын начин Б. Түвшинтөгс үзүүрллээ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд...
УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Хууль тогтоомжийн хэрэгжилт-Эрчим хүчний салбарт” сэдвийн хүрээнд өнөөдөр /2026.06.25/ эрчим хүчний салбарын инженер, экспертүүдтэй...
